Сурагчид X сарын 27-ноос амарна

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Сурагчид X сарын 27-ноос амарна

Сурагчид X сарын 27-ноос амарна

2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц өнгөрсөн тавдугаар сард батлагдсан бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцогчдын саналыг тусгаж, нийслэл болон аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн хувьд тус тус боловсруулан мөрдөж байна.


Хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын хичээллэх, амрах хугацааг БСШУСЯ-наас урьдчилсан байдлаар гаргаад байна.

НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН АМРАЛТ:
-Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал  нэг долоо хоног;

 ХОЁРДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ:
– I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал  гурван долоо хоног,
– VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног;

 ГУРАВДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ:
– Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал  хоёр долоо хоног;

 ЗУНЫ АМРАЛТ :
– I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
– III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс,
– VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

Б.БАТ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж