“Идээчин, уугаачдын бодит амьдрал үр хүүхдийнх нь далд ухамсарт суудаг”

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

ГАРЦ ҮГ

“Идээчин, уугаачдын бодит амьдрал үр хүүхдийнх нь далд ухамсарт суудаг”

Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.

Ариунболд

Л.Ариунболд

“Монгол Базальт” ХК-ийн ТУЗ-ийн дарга

Манай компани баялаг  үйлдвэрлэгч компанийн хувьд зөвхөн компанийн хувьцаа гаргахаас гадна бусад баялаг бүтээгч компаниудаа манлайлал болох том зорилго тавьсан. Бид ногоон зам татах нь чухал. Хувьцаат компани болно гэдэг бол  мөнгө босгох асуудал биш, энэ бол компанийн хөгжлийн  нэг үе шат. 21-р зуунд компанийн насжилт хийж байгаа бүтээгдэхүүнийхээ хөгжлийг харах юм бол ямар ч  компани  IPO гаргах алхам руу ойртох ёстой. Бид IPO гаргахын тулд тэртээ есөн жилийн өмнөөс оролдлого хийсэн. Сүүлийн таван жил өөрсдийгөө бэлтгэсэн. Компанийн хамт олон удирдлагын багийн сэтгэлзүй тус зах зээлд бэлэн байх нь чухал. Хөрөнгө оруулагчдад наад зах нь 10-20 жилийн өгөөжийг харуулж чадах бодит төлөвлөгөөнүүдээ боловсруулж чадсаны үндсэн дээр IPO гаргах эрмэлзэл, эр зоригоо илэрхийлэх ёстой. Нээлттэй компани болсноор монголын нийгэм эдийн засгийн өгөөж дээшлэх цаашлаад бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвар сайжирна гэдэг том агуулгаар нь харуулахыг хичээн ажиллах хариуцлага бидэнд оногдсон. Үүнийг дагаад компанийн санхүү, бүтэц, гүйцэтгэх удирдлага, харуул хамгаалалтаасаа эхлээд бүгд дахин шинэ үе шат, шинэ хариуцлага, шинэ хөдөлмөрийн харилцаанд орж байгаа явдал нь компанийг цаашид үр дүнтэй урт хугацаанд ажиллах том үүрэг  бий болж байгаа юм.

Эх сурвалж: www.news.mn

Batchuluun

Б.Батчулуун

Нийтлэлч, философич

“Миний хувьд, бараг бүх улстөрчийн толгойд эргэлдэж буй “улс орон, ард түмнээс хумсалж хулгайлан, нэр хүндээ алдаж байгаад ч хамаагүй ар гэр, үр хүүхдийнхээ амьдралыг баталгаатай болгочих юм сан, ингэсний эцэст шоронд 5-10 жил суугаад гарч ирсэн ч яах вэ” гэсэн бодлыг ойлгож байна. Би ч тэдний адил эцэг хүн. Эцэг хүнээс гарах л золиос.  Гэхдээ би өөрийн гэр бүл, үр хүүхдээ бодохдоо бусдын гэр бүл, үр хүүхдийн өмч хөрөнгө, аз жаргалаар өргөл өргөж болохгүй гэдгийг бүр ч илүүтэйгээр ойлгож байна. Хулгайлж хумслах, хулуух, завших сэдэлтэй тэр улс төрчид үр хүүхдээ өөрсөд шигээ болгож буйгаа анзаарахгүй байна. Би яаж амьдарч байна, үр хүүхдээ тэгж л хүмүүжүүлж буй хэрэг. Бодит амьдрал дээрх экзистенц тань хүмүүжлийн талаар таны хааяа айлддаг сургаалаас хамаагүй хүчтэйгээр үр хүүхдийн чинь далд ухамсарт суудаг. Бүх юмс үзэгдэл өөрийн гэсэн логиктой байдаг бөгөөд муу, муухай юмс үзэгдэл ч нэгэн адил. “Муу муухайн логик” гэмээр юм уу даа. Явах ёстой замаараа явж, хүрэх ёстой газраа хүрдэг. Энэ идээчин, уугаачин, авилгач, арын хаалгач нарын бодит логик терминал бол шүүх, цагдаа, шорон гяндан. Өөрсдөө биш юм гэхэд өөрсдийнх нь хуулбар болсон үр хүүхэд нь яг “муу муухайн логикоор” явж байгааг анзаарахаа больчихсон байдаг учраас тэр л газар очдог.”

Эх сурвалж: www.news.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж