Улаанбаатарт өдөртөө 16-18 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өдөртөө 16-18 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 16-18 градус дулаан байна

МАЛЧИД, ТАРИАЛАНЧИД, ХАДЛАНЧДАД ЗОРИУЛСАН МЭДЭЭ:

Ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байх боловч 3-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цаг агаар муудна.

2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН 02-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж