ОХУ экспортын нефтийн үнээ нэмлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

ОХУ экспортын нефтийн үнээ нэмлээ

ОХУ экспортын нефтийн үнээ нэмлээ

ОХУ экспортын нэг тонн нефтийн татвараа 2018 оны аравдугаар сарын 1-нээс 7,5 ам.доллараар нэмэгдүүлж  137,5 ам.доллар болголоо. Есдүгээр сард нэг тонн нефтийн татвар 130 ам.доллар байсан хэмээн Эдийн засгийн хөгжлийн яам мэдээллээ.

Есдүгээр сард Сангийн яамнаас мэдээлснээр наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 14-ний хооронд Urals маркийн нефтийн үнэ нэг баррель нь 74,45 ам.доллара, нэг тонн 543,5 ам.доллар байсан.

Энэ аравдугаар сарын 1-нээс өндөр агуулга бүхий нефтийн үнэ 21,4 ам.доллараас 22,7, шатдаг хийн үнэ нэмэгдээд 27,4 ам.доллар, нүүрстөрөгчийн шатдаг хий 10,9 ам.доллар болон мөн нэмэгджээ.

Харин цайвар өнгийн шатах, тослох материалын нэг тоннын үнэ 41,2 ам.доллар, бараан нь 137,5 ам.доллар, экспортын шатахууны 41,2 ам.доллар, нефтын үнэ 75,6 ам.доллар болон нэмэгдлээ.

Бас нэг тонн коксжих нүүрсний үнэ 8,4-өөс 8,9 ам.доллар болжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж