Эмнэлгийн түргэн тусламжийн шинэ журам өнөөдрөөс ОХУ-д хэрэгжиж байна. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны албан ёсны цахим хуудсанд шинэчилсэн журмыг нийтэлжээ. Шинэ журмаар түргэн тусламжаар очсон эмч өвчтөнийг түүнд эмнэлгийн анхан шатны биш өвчний оношт нь тохирсон нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх эмнэлэгт хүргэх үүрэг хүлээдэг болж байна.
2013 оноос мөрдөж байгаа журмаар түргэн тусламжийн эмч дуудлагаар очсон өвчтөнөө шаардлагатай гэвэл хамгийн ойрын эмнэлгийн байгууллагад хүргэж өгдөг байсныг ийнхүү өөрчилж байгаа юм.
Журам ингэж өөрчлөгдсөнөөр түргэн тусламжийн эмчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж байгаа юм. Одоо түргэн тусламжийн эмч өвчтөний оношийг зөв тогтоохын тулд эмнэлгийн бусад байгууллагын эмч нартай төдийгүй онцгойгийнхон, цагдаагийнхантай хүртэл зөвлөлдөх шаардлагатай болж байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ