Ерөнхийлөгчид хэн зөвлөдөг вэ?

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид хэн зөвлөдөг вэ?

Ерөнхийлөгчид хэн зөвлөдөг вэ?

Төрийн ордон өнөөдрөөс амь орж байна. Хэдэн сарын турш эл хуль байсан танхимыг намрын чуулган сэрээж, Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн реформ хийх шаардлагатайг хууль тогтоогчдод сануулав. Гэхдээ Үндсэн хуульд яг ямар өөрчлөлт хийх нь зохимжтой талаар дурдсангүй. Харин ард түмний санаа бодлыг сонсож, олон нийтээрээ хэлэлцүүлж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийе гэдгээ хэллээ. Үүнээс харахад Ерөнхийлөгч тодорхой хувилбар санал болгохгүй, цэвэр олон нийтийн санаа бодолд тулгуурлаж, түүнээс гарсан хувилбарыг дэмжих хувилбар барьж мэдэхээр байна.

Мөн Ерөнхийлөгч энэ удаад засаглалын өөрчлөлт хийж буй сайн улсын жишээ болгож, Гүрж улсыг нэрлэсэн нь олныг алмайрууллаа. Ерөнхийлөгчид хэн зөвлөдөг юм бэ гэх үг ч дуулдаж л байна.

Учир нь Гүржийн ардчилал эрх чөлөөний нөхцөл байдал жил ирэх тутам муудаж байгаа. Гэтэл төрийн тэргүүн Гүржийг засаглалын өөрчлөлт хийж буй сайн улсын жишээ болгох.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж