Японы шинэ эзэн хааны ширээг Токиод авчирлаа

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Японы шинэ эзэн хааны ширээг Токиод авчирлаа

Японы шинэ эзэн хааны ширээг Токиод авчирлаа

Японы дараагийн эзэн хааныг залах хаан ширээг эртний нийслэл Киото дахь хааны ордноос Токио руу шилжүүлэн залжээ.Ирэх 2019 оны тавдугаар сарын нэгэнд угсаа залгамжлах ханхүү Нарухито Японы шинэ эзэн хаан болж, түүний аав 84 настай одоогийн эзэн хаан Акихито урд өдөр нь хаан ширээнээсээ буух юм.Харин Такамикура нэртэй уг хаан ширээг 2019 оны аравдугаар сард болох шинэ хааныг албан ёсоор ширээнд залах ёслолд зориулан авчирсан байна. Янз бүрийн хээ хуараар чимэглэж алтадсан зургаан метр гаруй өндөр энэхүү гоёмсог хаан ширээг VIII зуунаас эхлэн Японы үе үеийн эзэн хаадыг залах ёслолд ашиглаж иржээ. Эзэн хаанаас гадна хааны хатанд зориулсан ширээ бас хамт байдаг.Одоогийн ширээг хамгийн сүүлд 1990 онд Акихитог эзэн хаанаар залахад ашигласан бөгөөд өнөөдрийг хүртэл Киотогийн ордонд хадгалагдаж байжээ. Нийт 3000 хэсгээр бүрдэх энэхүү ширээг Токиод авчрахаас өмнө сэргээн засварлаж будсан байна.Одоо 58 настай Нарухито Японы 126 дахь эзэн хаан болох гэж байгаа билээ.Одоогийн хаан ширээг анх 1915 онд Нарухитогийн өвөө Тайшог хаан ширээнд залахад зориулан шинээр бүтээж байжээ. Дараа нь Нарухитогийн өвөг эцэг Хирохито, эцэг Акихито нарыг хаанд өргөмжлөхөд мөн ашиглаж байсан юм.Акихитог хаан ширээнд залах үед зарим хүмүүс хаан ширээг төрийн ёслолд ашиглах нь шашин төрийг тусгаар байлгах үндсэн хуулийн үзэл санааг зөрчиж байна хэмээн эсэргүүцэж байсан тул уг байгууламжийг Японы өөрийгөө хамгаалах хүчний нисдэг тэргээр зөөж,өндөр түвшний нууцлал хамгаалалт дор нүүлгэн шилжүүлж байжээ.

Н.АМГАЛАНТУУЛ
Эх сурвалж: Washingtonpost.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж