Хятад улс 2030 оноос сарны бүсийг судална | News.MN

Хятад улс 2030 оноос сарны бүсийг судална

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Хятад улс 2030 оноос сарны бүсийг судална

Хятад улс 2030 оноос сарны бүсийг судална

Хятад улс 2030 он гэхэд саран дээр сансрын аппаратаа газардуулж, умард болон өмнөд туйлын бүс нутгийг нь судлах ажлаа эхлүүлнэ гэж тус улсын Үндэсний Сансар судлалын газраас мэдэгджээ.

Сар судлалын хөтөлбөрийн хүрээнд дөрвөн шат бүхий дөрвөн төслийг Хятадын сансар судлалын баг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар Бээжин хотноо болсон Шинжлэх ухааны дэлхийн их хурлын үеэр Хятадын сансар судлалын мэргэжилтнүүд ярьсан байна. Хятадын сар судлалын хөтөлбөр нь 2003 оноос эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн эхний гурван шатны хүрээнд сарны тойрог зам, хэрхэн газардах, сарны гадаргуу, хөрснөөс авсан дээжийг эх дэлхий рүү хэрхэн авчрах зэрэг ажлыг багтаажээ. Харин дөрөвдүгээр шатны хөтөлбөрийн хүрээнд Чанье-4 сар судлалын аппаратыг 2018 оны сүүлчээр саран дээр газардуулж бодит судалгааны ажлыг эхлүүлэх юм. Сарны өмнөд туйлын судалгааны ажлын гол зорилго нь сарны хөрсний насжилтыг тогтоох бол умард туйлын судалгаа нь саран дээр оршин тогтнож буй эд зүйлсийг олж тогтооход чиглэх аж. Энэ бүх судалгааны дараа саран дээр эрдэм шинжилгээ, судалгааны байгууламж байгуулан өөр роботуудыг илгээхээс гадна сансрын нисэгчийн бие бүрэлдэхүүний судалгааг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

vher mongolchuud 2018-10-01 66.181.168.199

Tehd uher mongolchuud ajlaa oromdogloj ehneree zodoj oorsdiiho tahin shutej hytduudig doromjilsoor l yaandaa ene mongolchuud!

Avatar

Зочин 2018-10-01 122.201.26.210

Teneg nuhuus bolj Mongol tuildaj guitslee. Hyataduud chin Mongol tank oruulah bish sar ruu yavj bna, yandaa yana

Avatar

matilda 2018-10-01 156.0.213.3

Хувийн хооронд ноцтой зээл авах
Сайн уу, ноёд оо
Би хувийн хөрөнгө оруулагч бөгөөд бүх хүмүүст мөнгө зээл олгодог
сайн ёс суртахуунтай хүмүүс, тэдний үүрэг амлалтыг биелүүлэх чадвар.
5000-аас 10 сая хүртэл 72 цагийн дотор найдвартай, хурдан зээл олгодог
евро 2%, 1 жил 30 жилийн хугацаатай эргэн төлөлтийн хугацаа
Хүссэн тооноос хамааран Надтай холбоо барина уу
надтай хамт бүх зээлийн хүсэлтийг миний мэйлд өгөх болно
и-мэйл: matildalecoustre@gmail.com

Avatar

Зочин 2018-10-01 202.70.38.18

Бид ч төмөр зам бариагүй болхоор муу сайн Хятадууд хилийн гадна танкнууд нь орж чадахгүй чихцэлдэж байгаа гэж бодож байсан чинь юун сар мар болоод явчив аа. Женко ах маань худал хэлмээргүй юм. их л мундаг хүн дээ

Avatar

Зочин 2018-10-01 211.36.140.45

Хятад улам хөгжөөд л Монгол МЭӨ зуун руугаа ухраад л хаха.

Avatar

Зочин 2018-10-01 203.91.115.251

эрин солигдонгуут шууд л луу болчихлоо гээд бодчих юмаа. Эхлээд наад харанхуй иргэдээ гэгээрүүлчих. Хаа сайгүй л бүдүүлэг тэнэг хятадууд байх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж