Чарли Пут Шанхайд тоглоно

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Чарли Пут Шанхайд тоглоно

Чарли Пут Шанхайд тоглоно

Сүүлийн үед дэлхийн нийт залуусын дунд нэлээд алдар хүндийг олоод буй америкийн залуу дуучин Чарли Пут Хятад улсад анхны аялан тоглолтоо хийхээр болжээ.

Тэрбээр 10 дугаар сарын 31-нд Шанхай хотын “Мерседес-бенз” цэнгэлдэх хүрээлэнд өөрийн бие даасан уран бүтээлээ анх удаагаа хятад залууст сонордуулахаар төлөвлөжээ. 1991 онд төрсөн Чарли Путыг “See You Again” дуугаар нь олон хүн мэдэх болсон. Тэрбээр энэ удаад өөрийн шинээр гаргах “Voicenotes” цомгийн нэрээр дэлхийг тойрох аялан тоглолтоо нэрлэсэн байна. Аялан тоглолтын хүрээнд Америкийн хотууд, Тайландад зочилсны дараа Шанхай болон Хонконгт тоглолтоо хийх аж. Тоглолтын тасалбарыг 380-1580 юаниар борлуулж байгаа юм байна.

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж