Цахим дүрс буюу эможи бизнесийн олон давуу талтай

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Цахим дүрс буюу эможи бизнесийн олон давуу талтай

Цахим дүрс буюу эможи бизнесийн олон давуу талтай

Хятадад цахим дүрс буюу эможи нь интернет хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээний нэг болсон ч энэ нь зарим талаараа бизнесийн маш олон давуу талтай болохыг тус салбарын мэргэжилтнүүд анзаарч эхэлжээ.

Шямэнь хотод төвтэй Стармоли компани Уолт Дисней хүүхэлдэйн баатрууд шиг алдартай дүр төрх бүтээхийг үргэлж мөрөөддөг байсан нь биелэхэд тун ойртжээ. Учир нь цахим сүлжээний хэрэглэгчид түүний компанийн зохиосон Руми хулсны баавгай, Моер элбэнх, Ванг өндөг зэрэг хөдөлгөөнт дүрсийг ихээр хэрэглэх болжээ. Эможи гэх цахим дүрсүүд нь олон нийтийн сүлжээ сайтаар хүмүүс хоорондын харилцааг илэрхийлэх гол хэрэгсэл болж байгаа. Хятадын олон нийтийн сүлжээ сайтууд болох Вичат зэргээр интернет хэрэглэгчид Стармоли компанийн  бүтээсэн 1.4 тэрбум эможи буюу цахим дүрсийг татаж, өөр хоорондоо энэ төрлийн 40 тэрбум дүрсүүдийг илгээдэг байна.

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж