Өчигдөр АН-ын дарга З.Энхболд намын удирдах байгууллагын хурлаа хуралдуулж, АН-ын нарийн бичгийн дарга нарыг шинээр томиллоо.
АН нь Ерөнхий нарийн бичгийн дарга болон дөрвөн нарийн бичгийн даргатай бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Эрхэмбаяр томилогдон ажиллаж байгаа билээ. Өчигдрийн хуралдаанаар Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Хүний нөөцийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Улс төрийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Г.Батхүү, Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцас асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар Л.Эрдэнэчимэг нарыг томиллоо.
Г.ДАРЬ