УИХ-ын гишүүдийг “Цагаан сүлд” одонгоор шагналаа

Хуучирсан мэдээ: 2015.01.12-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүдийг “Цагаан сүлд” одонгоор шагналаа

Монгол орон ардчилсан засаглал руу хөл тавьж, улсынхаа шинэ Үндсэн хуулийг баталсны 23 жилийн түүхт ой тохиож байна.
Улсын бага хурлаар дөрвөн удаа, ард нийтээр гурван сар орчим, Ардын их хурлаар 70 гаруй хоног хэлэлцсэний эцэст 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан “Эцэг” хуулийн ачаар монгол хүний эрх, эрх чөлөө, нийгэм, эдийн засгийн ардчилал, төрийн тэнцвэртэй эрх мэдэл баталгаажин, олноо тунхаглагдсан билээ.
Энэхүү ойн арга хэмжээний хүрээнд Монгол Үндэсний Ардчилсан намаас анхны үндсэн хуулийг батлахад үнэтэй хувь нэмрээ оруулсан гарамгай үйлсийг нь үнэлж  нэр бүхий зүтгэлтнүүдийг  өнөөдөр намын эрхэм дээд шагнал ЦАГААН СҮЛД тэмдгээр шагнасан байна.  ЦАГААН СҮЛД одон нь намын далбаа бүхий туузан дээр Эзэн Чингис хааны Хиад Боржигон овгийн сүлдэр Цагаан Шонхор шувууг дүрсэлж, улмаар далбаа нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг болон бие, хэл, сэтгэлийг илэрхийлэх улаан, цагаан, хөх өнгөтэй арга билгийн нэгдэл бөгөөд энэ нь Мөнх Тэнгэрийн хүчин дор Их суу залийн ивээл доор Монголчууд эв эеийн сэтгэлээр ашид амгалан, цог хийморь төгс байхыг бэлгэджээ.
Мөн Тэнгэрт хамгийн хүчтэй, хамгийн хурдтай Цагаан шонхор шувуугаар Монголчуудын удмын цог хийморь, эрэмгий байдлыг тус тус бэлгэджээ. Энэхүү одонгоор УИХ-ын гишүүн Н.Батбаяр,  Л.Цог,  С.Баярцогт, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, Л.Болд нарын долоон хүнийг шагналаа.


С.Отгон
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж