Ахмадын өдөр бас Диснейн парк нээгдсэн

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Ахмадын өдөр бас Диснейн парк нээгдсэн

Ахмадын өдөр бас Диснейн парк нээгдсэн

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 онд жил бүрийн аравдугаар сарын 1-нийг  Олон улсын ахмадын өдөр болгон тэмдэглэж байхаар зарласан билээ. Ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх НҮБ-ын энэ санаачилгад Монгол Улсын Засгийн газар 1992 оноос нэгджээ. 2018 онд “Дэлхий дахинд хүний эрхийн төлөө амьдралаа зориулсан ахмад настнуудын өдөр” уриан дор Олон улсын ахмадын 28 дахь өдрийг тэмдэглэж байна.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Ахмад буурлууддаа мэндчилгээ дэвшүүлэхдээ “Ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээний стратеги”, Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр,  болон “Монгол Улсын Хүн амын насжилтын асуудлаарх Үндэсний стратеги”-ийн дунд хугацааны үнэлгээг хийж, уг стратеги зорилтуудыг 2019-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зэрэг олон баримт бичгийг боловсруулан, хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байна” гэж онцолсон байна.

1971 оны аравдугаар сарын 1-нд АНУ-ын Флоридад Дисней ворлд парк  анх нээгдэж байсан нь удалгүй дэлхийн хамгийн томд тооцогдох хэмжээнд хүрсэн юм. Өнөөдөр Дисней ворлд 100 ам км бүхий талбайг эзэлж, зугаа цэнгэлийн хамгийн том төв болоод байна.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж