Япон улсын нийслэл Токио хотноо өнөөдөр /2018.10.01/ өглөө далайн хар салхи Трамигаас болж метро болон зорчих үйлчилгээ саатжээ.
Зарим эхний өдрийн галт тэргүүдийн чиглэл саатахад хүргэсэн нь ард иргэдийг үд хүртэл метроны буудал дээр хүлээлгэхэд хүргэсэн байна. Тодруулбал, Шинжикү метроны буудалд Кейо шугамын чиглэлд зорчих галт тэргүүд саатсан бол бусад орон нутгийн зорчих шугамууд мөн адил саатсан аж.
Өчигдөр /2018.09.30/ Трами далайн хар салхи Вакаяама мужид хүрсэн бөгөөд төвийн бүс болох Канто мужаар дайрч, Тохокү бүс нутгаар өнгөрсөн байна. Трами хар салхи өмнө тохиолдсон Жэби хар салхи шиг их гарз хохирол учруулаагүй. Гэхдээ Трами хар салхинаас бол хоёр хүн амь үрэгдэж, нэг иргэн ор сураггүй болсон бол 160 хүн бэртэж гэмтжээ.
Одоогийн байдлаар Трами хар салхи Санрикү эргийг чиглэн явж байна. Үдээс хойш Хоккайдо мужид хүрч эргүүлгээ өөрчлөх төлөвтэй байгааг цаг уурын судлаачид гаргажээ.
ЭХ СУРВАЛЖ: THE JAPAN NEWS, ASAHI
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ