Богд хааны ордон музейн захирлаар Ц.Эрдэнэбаатарыг томилжээ. Томилгоог салбарын яамнаас нь өнгөрсөн долоо хоногт хийсэн юм байна. Дээрх томилгоог хийснээр тус ордон музейн захирлаар ажиллаж байсан О.Мөнхсайханыг чөлөөлжээ. Тэрбээр түүхч мэргэжилтэй, 2010 оноос эхлэн энэхүү албан тушаалыг хашиж байсан аж.
Харин Ц.Эрдэнэбаатар нь Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийг Монгол хэл, уран зохиолын багш, утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн, 2016 оны “Болор цом” –ын шагналтан юм байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ