Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг таван жилээр сунгалаа

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг таван жилээр сунгалаа

Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг таван жилээр сунгалаа

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Австралийн элчин сайд Жон Лантри нар өнөөдөр /2018.10.01/ Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг таван жилээр сунгах гэрээнд гарын үсэг зурлаа. Арга хэмжээнд Австралийн элчин сайдын яамны хөтөлбөр хариуцсан ажилтан Х.Өрнөх, мөн уг хөтөлбөрөөр суралцсан Сангийн яамны мэргэжилтнүүд оролцов.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Австрали улсын Гадаад хэрэг, худалдааны яамны урт хугацааны хөгжлийн хөтөлбөр бөгөөд Монгол улсын хүний нөөцийг бэхжүүлэх зорилтын хүрээнд Монгол улсын иргэдийг Австралийн их сургуулиудад магистр болон докторын зэрэгт суралцуулахад чиглэдэг.

Энэ тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар 1990-ээд оноос хойш 500 гаруй Монгол иргэн Австрали улсад суралцан төгсжээ. Жендер ялгалгүй хамруулдаг төдийгүй 2013 оноос хойш хөдөө орон нутаг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хөтөлбөрт хамруулах болсон.

Энэ удаа магистраас гадна богино хугацаатай тэтгэлэгт-сургалтуудыг зохион байгуулахаар гэрээнд нэмж оруулсан нь боловсон хүчин бэлтгэх, хөгжүүлэхэд чухал алхам  боллоо гэдгийг талууд онцолж байна.

Тэтгэлэгт хамрагдан суралцах хугацаанд оюутнууд мэдлэг, ур чадвараа сургалт судалгаагаар дамжуулан сайжруулах боломж олгодог.

Тэтгэлэгт юу багтах вэ?  

Тэтгэлгийг Австралийн дээд боловсролын байгууллагын тодорхойлсон хичээлийн хөтөлбөрийг дүүргэхэд шаардлагатай хугацаанд олгодог. Үүнд баримжаа олгох сургалтыг хамруулж ойлгоно. Тэтгэлэгт дараах зардлууд багтана. Үүнд:

  • Сургалтын төлбөр
  • Хоёр талын нисэх онгоцны тийз
  • Нэг удаа олгогдох суурьших олговор: байрны түрээс, сурах бичиг болон сургалтын материалын зардлууд
  • Амьжиргааны зардал – яамны тодорхойлсон тарифын дагуу сард хоёр удаа олгодог тэтгэлэг
  • Баримжаа олгох сургалтын зардал – Австрали улсад амьдрах, сурах талаар мэдээлэл агуулсан заавал хамрагдах шаардлагатай 4-6 долоо хоногийн сургалт
  • Гадаад оюутны эрүүл мэндийн даатгал – Тэтгэлгийн хугацаанд зөвхөн тэтгэлэг эзэмшигч оюутанд олгогдоно. Үүнд оюутны эрүүл мэндтэй холбоотой гарч болох зардлууд багтах хэдий ч суурь архаг хууч өвчнийг эмчлэх зардал орохгүй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж