Эхээсээ төөрсөн бамбарууш нийслэл хотод орж иржээ

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Эхээсээ төөрсөн бамбарууш нийслэл хотод орж иржээ

Эхээсээ төөрсөн бамбарууш нийслэл хотод орж иржээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд өнөөдөр /2018.10.01/  айлын хашаанд бамбарууш орж ирсэн байна.

Тодруулбал, өглөөний 09.00 цагийн орчимд хотод баавгайн бамбарууш орж ирсэн дуудлагын дагуу байгаль хамгаалагчид мал эмнэлгийн шинжилгээнд оруулахаар авч явжээ. Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга сошиалд бичсэн байна. Тэрбээр “Эхийгээ хайж орж ирсэн бололтой. Мал эмнэлгийнхэн үзээд эрүүл гэсэн байна. Судлаач нартай зөвлөлдөөд хөвчид нь буцаан тавихаар боллоо. Аюулгүй байдлынх нь үүднээс хаана тавихыг бичих боломжгүй байна. Гэхдээ тавьж буй бичлэгийг оруулна” хэмээн жиргэжээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж