Шатрын олимпиадад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Саранчимэг нар оролцож байна | News.MN

Шатрын олимпиадад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Саранчимэг нар оролцож байна

САРАНЧИМЭГ

Шатрын олимпиадад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Саранчимэг нар оролцож байна

Шатрын олимпиадад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Саранчимэг нар оролцож байна

Дэлхийн 43-р Шатрын Олимпиадад Гүрж Улсын Батуми хотноо 2018.09.23-10.06-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тив, дэлхийн шилдэг шатарчдын оюун ухаанаараа өрсөлддөг тус олимпиадад Монгол Улсыг төлөөлж Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр ахлагчтай баг тамирчид, парламентийг төлөөлж УИХ-ын гишүүн, УИХ дахь Шатрын спортыг дэмжих лобби бүлгийн гишүүд Д.Лүндээжанцан, Б.Саранчимэг нар оролцож байна. Олимпиадад 185 орны 1700 орчим тамирчин, 1500-аад албаны хүмүүс нийт 3000 гаруй хүмүүс оролцож байгаагаас манай улсын 2 баг амжилттай оролцож байна.

Д.Лүндээжанцан гишүүний хувьд шатрын спортыг олон жил дэмжин ажиллаж, шатрын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй зүтгэлтэн бөгөөд 2 жилд 1 удаа зохиогддог Шатрын Олимпиадад баг тамирчдаа дэмжин оролцдог юм

Б.Саранчимэг гишүүний хувьд “Ногоон бэрс” шатрын хөтөлбөрийг санаачлан, хөтөлбөрийн хүрээнд “Ногоон бэрс” шатрын клубыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт нээн ажиллуулж, иргэдийг шатаржуулж, иргэдийн дунд шатрын тэмцээнийг зохион байгуулж, өсвөр, залуу үеийхнийг оюун ухааны спортод шимтэн суралцахад их хувь нэмэр оруулж буйг онцлох нь зүйтэй.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

лобби 2018-10-01 212.72.133.226

шатрыг дэмжих лобби бүлгийн гишүүн гээд л нэг их ухаантай царайлсан нөхдүүд нөгөө муу шатарчиддаа яг яаж туслаад энэ тэмцээн руу явуулсан бэ? ямар нэгэн бодит, жишээ нь мөнгөн дүнгээр илэрхийлсэн баримт байна уу?

"Эсгий хийх газар ..." 2018-10-01 150.129.142.108

"Эсгий хийх газар нохой хэрэггүй" гэдэг сэн биш бил үү? Энэ хоёр лав хармаанаасаа мөнгө гаргаж тэнд яваагүй дээ. Хэнийг монжиж тэнд доншуучилж яваа юм бол доо..

"Нохой хэрэггүй" 2018-10-01 150.129.142.108

"Эсгий хийх газар нохой хэрэггүй" гэдэг сэн биш бил үү? Энэ хоёр лав хармаанаасаа мөнгө гаргаж тэнд яваагүй дээ. Хэнийг монжиж тэнд доншуучилж яваа юм бол доо

Эсгий хийх газар 2018-10-01 150.129.142.108

"Эсгий хийх газар нохой хэрэггүй" гэдэг сэн биш бил үү? Энэ хоёр лав хармаанаасаа мөнгө гаргаж тэнд яваагүй дээ. Хэнийг монжиж тэнд доншуучилж яваа юм бол доо.

иргэн 2018-10-01 202.9.42.13

Эх орноо бодоод ажлаа хий битгий зугаа цэнгэл хообийгоо хөөгөөд бай. Улс орон чинь дампуураад байна. олон жил УИХ суулаа одоо ажлаа хий гээд бичихээр орохгүй байна. товчлоод дахиад бичлээ.

иргэн 2018-10-01 202.9.42.13

юу вэ гадаадад явж байдаг али эсхүл шатар даам гээд Улс орон чинь дампуураад байна, юмны үнэ их өсөж хүүхэд хүнгүй зовлонд учраад байна та нараас болж, олон жил УИХ сууж эх орныг удирдсан гэх юугаа хийгээд байнаа. Ажлаа хийлдээ, Битгий зугаа цэнгэл хөөгөөд байлдаа. Шатар даам бол та нарын ажил биш

монгол 2018-10-01 212.72.133.226

энэ хэдэн ухаалаг царайлсан улс төрчид наанаасаа холдоод шатарчдаа тайван орхиод тус болмоор байна. Хажуугаар нь тэдний улыг долоогчид нь хаа холоос ирж дагаж гүйгээд төвөгтэй юм

Цэдэв 2018-10-01 202.70.47.158

өмнөөс нь ичиж үхлээ, үнэнхүү ИЧДЭГГҮЙ ХУРЛЫН ГИШҮҮД юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж