Ким Жон Ун нөхөрлөлийн бэлэг тэмдэг болгож “хоёр нохой” бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун нөхөрлөлийн бэлэг тэмдэг болгож “хоёр нохой” бэлэглэжээ

Ким Жон Ун нөхөрлөлийн бэлэг тэмдэг болгож “хоёр нохой” бэлэглэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагчид хайр зарласан ч түүнээс бэлэг авах хувь дутжээ. Нохой бол Солонгос улсад эрт дээр үеэс эвлэрлийн бэлэгдэл болсоор ирсэн түүхтэй. Өнгөрсөн долоо хоногт Умардын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд хоёр улсын харилцаа шинэ түвшинд хүрсэнийг тохиолдуулан нөхөрлөлийн бэлэг тэмдэг болгож маш ховор “пунсан”үүлдэрийн хоёр анч нохойг бэлэг болгон илгээжээ.

Есдүгээр сарын 27-ны өдөр Сонган болон Гоми нэртэй хоёр нохойг гурван килограм хоолны хамт хоёр Солонгосын хил дээр орших зэвсэггүй бүс болох Панмүнжом тосгонд хүргэж өгсөн байна. 2000 онд Умардыг удирдагч асан Ким Жон Ил Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ким Дэ Жунд мөн пунсан үүлдэрийн хоёр нохойг бэлэглэж байжээ. Үри, дүри нэртэй ноходыг Солонгосын амьтны хүрээлэн рүү явуулахаас өмнө Хөх ордонд байлгаж байсан бөгөөд тансаг зэрэглэлийн тусгай байранд дээд зэргийн хоолоор хооллож, өдөр бүр салхилуулдаг байсан тухай “Ёонхап” агентлаг мэдээлсэн байна. 2013 онд үри, дүри хоёр нохой үхэж хоёр Солонгосын харилцааг дордсон гэж үзэх хүмүүс их байдаг. Тиймээс энэ удаагийн бэлгийг Солонгосын ард иргэд ихэд бэлэгшээж байгаа ажээ.

Эх сурвалж: CNN

Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж