1908 онд Япон улсад байгуулагдсан Brother Industries компани анх оёдлын машин засварладаг байжээ. Харин өнгөрсөн 110 жилийн хугацаанд тэд оёдлын машинаас эхлээд бүх төрлийн хэвлэлийн машин, сканнер, караоке тоног төхөөрөмж зэрэг хамгийн дэвшилтэт технологи бүхий олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон байна.
Технологийн дэвшил, Япон чанараараа олон улсад гайхагдсан Brother компани өнгөрсөн долоо хоногт Next Electronics компанитай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан.
Ингэснээр Brother брэндийн бүтээгдэхүүнүүдийг та Next-ийн бүх дэлгүүрүүдээс шууд худалдан авах төдийгүй албан ёсны баталгаат засвар үйлчилгээг авах боломжтой боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд Next Electronics яг одоо Мишээл экспод зохиогдож буй ICT Expo 2018 үзэсгэлэнд Brother брэндийн бүтээгдэхүүнүүдийг дэлгэжээ.
NEXT ELECTRONICS компанийн Гадаад худалдааны менежер Т.Баярсүх:
“ICT Expo 2018 үзэсгэлэнд бид Brother брэндийн дэвшилтэт технологи бүхий хэвлэлийн төхөөрөмжүүдийг танилцуулж байна. Хэрэглэгчдийн хувьд ихэнх нь Brother брэндийн бүтээгдэхүүнийг албан ёсоор борлуулж эхэлсэнд тун баяртай байгаа гэдгээ илэрхийлж байлаа” гэсэн юм.
Brother брэндийн хэвлэлийн машин буюу принтерүүд нь дуу чимээ намсгах, хоосон хуудас алгасах, хор хэмнэх горимтойгоос гадна зөвхөн компьютер гэлтгүй, гар утас, флаш диск, зөөврийн хатуу дискнээс шууд хэвлэх боломжтой юм.
Харин ICT Expo 2018-ын үеэр танилцуулж буй есөн төрлийн шошго хэвлэх төхөөрөмжүүд нь эрчим хүч, мэдээллийн технологи, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ гээд бүх төрлийн салбарт ашиглаж болохоос гадна Brother TZe хуулга таны хэрэгцээг бүрэн хангана.
Brother компани өнөөдрийн байдлаар дэлхий даяар 44 бүс нутагт бүтээгдэхүүнээ борлуулж байгаа бөгөөд хэвлэл, оёдлын салбарт тэргүүлэгчдийн нэг юм. Мэдээллийн технологийн энэ үед хэрэглэгчдийн хувьд найдвартай ажиллагаа хамгийн чухал.
Харин Япон чанараар бүтээж, хэрэглэгчдээ тэргүүнд тавьдаг учраас Brother-ийн бүтээгдэхүүнд та найдаж болно.
Холбоотой мэдээ