М.Энхболд: АТГ-ын даргыг чөлөөлбөл хууль зөрчинө   | News.MN

М.Энхболд: АТГ-ын даргыг чөлөөлбөл хууль зөрчинө  

М.Энхболд: АТГ-ын даргыг чөлөөлбөл хууль зөрчинө  

М.Энхболд: АТГ-ын даргыг чөлөөлбөл хууль зөрчинө  

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулган завсарлах хугацаанд нэр бүхий гишүүд ээлжит бус чуулган зарлахыг шаардсан. Тэд Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалд хариуцлага тооцох, 60 тэрбумын бичлэгтэй холбоотой нээлттэй сонсгол явуулах нь зүйтэй гэж үзсэн. Тухайн үед Ерөнхийлөгчийн зүгээс гишүүдийн шаардлагыг дэмжсэн саналаа ч УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Тэгвэл УИХ-ын даргын зөвлөл дээрх асуудлыг хэлэлцээд, Хууль зүйн байнгын хороог хуралдуулах нь зүйтэй гэж үзсэн. Гэвч Байнгын хорооны ирц хүрэхгүй байсаар өнөөг хүрсэн юм.

Ингээд дээрх асуудалд УИХ-ын дарга М.Энхболд хариулт өглөө. Тэрбээр “УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд нэр бүхий гишүүдээс ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гишүүдийн шаардлагыг дэмжсэн санал ирүүлсэн. Товчхондоо ээлжит бус чуулганаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилсон УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох санал тавьсан.

Авлигын эсрэг хуулиар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, огцруулах тодорхой үндэслэлүүдийг хуульчлан заагаад, хуульд зааснаас бусад үндэслэлээр чөлөөлөх, огцруулахыг хориглосон байдаг.

Зөвхөн Авлигатай тэмцэх газрын даргыг ч биш, төрийн аль ч шатны, ямар ч албан тушаалтныг зөвхөн хуульд заасан үндэслэлээр л албан тушаалаас нь чөлөөлж, огцруулдаг эрх зүйн орчинд бид ажиллаж, амьдарч байгаа. Ийм байхад хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага баталсан хуулиа өөрөө зөрчдөг байж болохгүй.

Өнгөрсөн хугацаанд уг саналыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хоёр удаа хэлэлцүүлсэн. Зөвлөлөөс хуулийн үндэслэлийг нь Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэний дараа ээлжит бус чуулганы товыг тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэснийг хэлье” гэсэн юм.

Т.НОМИН

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

San 2018-10-01 202.179.24.184

Өөрийн хүнээ юу гэж чөлөөлхөв дээ солиороогүй бол ккккк

Avatar

зочин 2018-10-01 103.212.119.220

Хэлэх үг алга.Болдогсон бол …………….

Avatar

Зочин 2018-10-01 185.220.101.27

УИХ-ЫН ХЭВЛЭЛИЙН АЛБА ҮНЭХЭЭР МАШ МУУ АЖИЛЛАЖ БАЙНА. 2016 ОНООС ХОЙШ УИХ-ЫН ДАРГЫГ ОЛОН ТАЛААС НЬ ОЛОН ЯНЗААР ДАЙРЧ БАЙХАД ХЭВЛЭЛИЙН АЛБА НЬ ГАНЦ ҮГ ГАНХИЙСЭНГҮЙ. ХЭТЭРХИЙ БӨӨРӨНХИЙ ДАРГАА ДАГАСАН БӨӨРӨНХИЙ ХҮН НЬ ЭНХБОЛДЫГ ХЭН БОЛОХЫГ ТАНИУЛЖ ДУУГАРАХ ЦАГ НЭГЭНТ БОЛЖЭЭ. ЭСВЭЛ ЗОРИУД АМАА ХАМХИЖ СУУНА УУ.

Avatar

Зочин 2018-10-01 185.220.101.27

ХУУЛИА МӨРДӨХ НЬ ЗӨВ. ЯВЖ ЯВЖ М. ЭНХБОЛД ШИГ УЛС ТӨРЧ МОНГОЛД ХОВОР БОЛСОН ЦАГ ШҮҮ. ТҮҮНИЙГ МУУЛДАГ ГАРУУД ЭРҮҮЛ УХААНААР БОДООД ҮЗЭЭРЭЙ

Avatar

Далд ормор 2018-10-01 202.9.42.119

УБ-т гишгэх газаргүй шахам газрыг нь зарж баяжсан, цементэн хот болгосонд, Иргэдийнхээ эсрэг Төртэй арчаагүй энэ улсад амьдарч байгаа иргэн бүхэн Миеэ Энхболдыг үзэн ядаж байна. Үхсэн баасны улсртөрч. Энд бодох юм юу ч байхгүй. Муу бүхэн энхболд түүний тойрон хүрээлэгчдийн балаг. Зайлаарай

Avatar

зочин 2018-10-01 202.9.43.153

Энэ , Муушаар өмөөрч байгаа бол бүрч яаралтай зайлуулах хэрэгтэй дээ .

Avatar

Зочин 2018-10-01 202.9.42.73

хууль ярьсан хулгайчийн нүд бүр сүүмийжээ, удахгүй нээ

Avatar

иргэн 2018-10-01 122.201.22.65

АТГ-ийн одоогийн даргыг хусчихвал М.Энхболд гар мухар гуя шалдан гэгч болж, дархлаагүй хүүхэд мэт үлдэнэ

Avatar

Цайрцан гар гэж энэ мануухай 2018-10-01 202.9.42.119

Шоронд орохос үхтлээ айж байна уу муу авилгачаан. Үйлийн үрийн өр төлөөснөөс хэн ч аврахгүйг битгий мартаарай

Avatar

Зочин 2018-10-01 124.158.107.35

АТГг татан буулга

Avatar

Зочин 2018-10-01 202.55.188.45

төрийн бүх чухал албанд энэ муу бааасны гар хөл нь байгаа болохоор аалз хөлөө таслуулахыг хүсэхгүй байна даа.нэг өдөр ингэж хүмүүсийн дургуйг хүргэж байж няц гишгүүлэх нь дээ.толгойноос дээш гарсан аалзыг алж бай гэсэн үг байдаг шүү дээ….

Avatar

Зочин 2018-10-01 202.72.245.209

ЧИ МУУ ТИЙМ ИХ ХУУЛЬ МӨРДДӨГ ЮМ БОЛ 60 ТЭРБУМЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ЮМ ЧИНЬ АЛБАН ТУШААЛААСАА б** ДАРАА НЬ БУСАД АСУУДАЛ ЭХЛЭНЭ БИЗ

Avatar

аааө 2018-10-01 202.126.89.233

Монголыг хуульгүй болгосон амьтан биз дээ энэ. Энэнии байгуулсан утаатай, зай завсаргүй, шахцалдсан заваан хотод бид амьдарч байнашт.

Avatar

Зочин 2018-10-01 202.126.89.233

Монголыг хуульгүй болгосон амьтан биз дээ энэ. Энэнии байгуулсан утаатай, зай завсаргүй, шахцалдсан заваан хотод бид амьдарч байнашт.

Avatar

Зочин 2018-10-01 66.181.177.119

яаасан их хуулиа мөрддөг болчихов энэ хүн.ккккк

Avatar

Зочин 2018-10-01 202.9.42.73

haha хошин шогийн гол дүр шүүkkkkkk

Avatar

zochin 2018-10-01 64.119.17.50

ene nukhur munn khuuliar yawsan baykh daa ,

Avatar

Зочин 2018-10-01 64.119.17.50

ene nukhur munn khuuliar yawsan baykh daa ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж