М.Энхболд: АТГ-ын даргыг чөлөөлбөл хууль зөрчинө  

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

М.Энхболд: АТГ-ын даргыг чөлөөлбөл хууль зөрчинө  

М.Энхболд: АТГ-ын даргыг чөлөөлбөл хууль зөрчинө  

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулган завсарлах хугацаанд нэр бүхий гишүүд ээлжит бус чуулган зарлахыг шаардсан. Тэд Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалд хариуцлага тооцох, 60 тэрбумын бичлэгтэй холбоотой нээлттэй сонсгол явуулах нь зүйтэй гэж үзсэн. Тухайн үед Ерөнхийлөгчийн зүгээс гишүүдийн шаардлагыг дэмжсэн саналаа ч УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Тэгвэл УИХ-ын даргын зөвлөл дээрх асуудлыг хэлэлцээд, Хууль зүйн байнгын хороог хуралдуулах нь зүйтэй гэж үзсэн. Гэвч Байнгын хорооны ирц хүрэхгүй байсаар өнөөг хүрсэн юм.

Ингээд дээрх асуудалд УИХ-ын дарга М.Энхболд хариулт өглөө. Тэрбээр “УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд нэр бүхий гишүүдээс ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гишүүдийн шаардлагыг дэмжсэн санал ирүүлсэн. Товчхондоо ээлжит бус чуулганаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилсон УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох санал тавьсан.

Авлигын эсрэг хуулиар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, огцруулах тодорхой үндэслэлүүдийг хуульчлан заагаад, хуульд зааснаас бусад үндэслэлээр чөлөөлөх, огцруулахыг хориглосон байдаг.

Зөвхөн Авлигатай тэмцэх газрын даргыг ч биш, төрийн аль ч шатны, ямар ч албан тушаалтныг зөвхөн хуульд заасан үндэслэлээр л албан тушаалаас нь чөлөөлж, огцруулдаг эрх зүйн орчинд бид ажиллаж, амьдарч байгаа. Ийм байхад хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага баталсан хуулиа өөрөө зөрчдөг байж болохгүй.

Өнгөрсөн хугацаанд уг саналыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хоёр удаа хэлэлцүүлсэн. Зөвлөлөөс хуулийн үндэслэлийг нь Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэний дараа ээлжит бус чуулганы товыг тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэснийг хэлье” гэсэн юм.

Т.НОМИН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж