Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 50 жилийн ой, Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан “Гурван үеийн чуулга уулзалт”-ыг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд гурван үеийн 70 орчим алба хаагч оролцон, харилцан туршлага солилцож, Онцгой байдлын газарт ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжүүдтэй танилцсан юм.
Чуулга уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хэлсэн үгэндээ, Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, сэргээн босгох эрхэм үүрэгтээ эзэн нь болж, улс орон, иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлыг хангаж, идэвх санаачилга гарган хөдөлмөрлөж байгаа үе, үеийн Онцгой байдлын газрын алба хаагчдад талархал илэрхийлж байгаагаа онцлоод Онцгой байдлын газрын Ахмадын зөвлөлд сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм гэж Дорноговь аймгийн байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ