"МАН-ын ЗГ-ын үед 10000 төгрөгийн барааг 16000 төгрөгөөр худалдан авч байна"

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

"МАН-ын ЗГ-ын үед 10000 төгрөгийн барааг 16000 төгрөгөөр худалдан авч байна"

"МАН-ын ЗГ-ын үед 10000 төгрөгийн барааг 16000 төгрөгөөр худалдан авч байна"

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2018.10.01/ хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах бодлого, оруулах санал, дүгнэлтээ нэгтгэсэн байна. Энэ талаар тус бүлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

Бүлгийн хуралдааны эхэнд УИХ-ын 2018 оны Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хэлэлцсэн байна. УИХ-ын чуулганы нээлтэн дээр Ерөхийлөгч Х.Баттулга Монгол Улсад тогтолцооны хямрал бий болж, улс төр, нийгэм, эдийн засгийн шинэчлэл хийх шаардлага бий болсон хэмээсэн. АН-ын бүлэг Ерөнхийлөгчтэй санал нэг байгаа хэмээн тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийнхээ эхэнд онцлоод, “УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ажлын хэсэг байгуулснаас хойш гурван жил болж байна. Энэ ажлын хэсгийн боловсруулж буй төслийн талаар манай бүлэг тодорхой санал дэвшүүлсэн. Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий. Гэхдээ түүнийг өөрчлөх талаар өрнөж буй процесс нь буруу байна. Үндсэн хуулийг ард нийтийн санал асуулгын дагуу шийдвэрлэх нь чухал. Энэ долоо хоногийн гол сэдэв бол Үндсэн хуулийн цэцийн 10, 11 дүгээр дүгнэлт, Засгийн газрын гишүүний нөхөн томилгооны асуудал юм. Засгийн газрын гишүүний орон тоо гарсан тохиолдолд УИХ 30 хоногийн дотор нөхөн томилгоо хийх хуулийн заалттай. Гэвч энэ заалт зөрчигдөж байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлагатайг тодотгов.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гурван гурван арга зам байгааг УИХ-ын гишүүн Ж.Батзандан  хэллээ. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Үндсэн хуулийн 68 дугаар хэсэгт заасны дагуу Ард нийтийн санал асуулгын дагуу өөрчлөлт оруулж болно. Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу шийдвэрлэж болно. Гуравдугаарт, Зөвлөлдөх ардчиллын тухай хуулийн дагуу өөрчлөлт оруулах боломж бий. АН нэгдэх замын дагуу буюу ард түмнээрээ хэлэлцүүлж өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Үндсэн хуульд нэг зам хүч түрэн өөрчлөлт оруулах ёсгүй. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн цэцээс Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийн товыг хүчингүй болгосон. Энэ бол хууль зөрчсөн, улс төрийн нөлөөнд автсан шийдвэр гэж үзэж байна. Сонгох, сонгогдох нь иргэний жам ёсны суурь эрх. Үндсэн хуулийн цэц энэхүү суурь эрхийг хангасан шийдвэр гаргах ёстой юм” гэв.

Гадаад зах зээлд түүхий эдийн үнэ өссөн, Монгол Улс ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байгаа ч иргэд, аж ахуйн нэгжүүд үр өгөөжийг нь хүртэж чадахгүй байгааг З.Нарантуяа гишүүн шүүмжлэв.

Тэрбээр, “Энэ Засгийн газар маш баян. Гэвч төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларлаа. 2016 оны зургадугаар сард ам.доллар 1950 төгрөг байсан бол өнөөдөр 2552  төгрөг болж өссөн. Мөн АИ92 шатахуун 1730 төгрөгөөс 1820 төгрөг болж өслөө. Дизель түлш 30 хувь, хүнсний үнийн индеск 26 хувиар тус тус өслөө. ДНБ-д эзлэх Засгийн газрын гадаад өр 78 хувиас 63 болж буурсан талаар эрх баригчид ярьж байгаа ч энэ худлаа. Засгийн газрын өр 2016 онд 16.6 их наяд байсан бол эдүгээ 22.6 их наяд болж өссөн. Тиймээс Засгийн газар иргэндээ чиглэсэн санхүү, эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултадаа хариулт авлаа.

-Засгийн газар 2016 онд их хэмжээний өр өвлөж авсан. Үүнийг өнөөгийн эрх баригчид бий болгосон мэтээр ярих нь хэр оновчтой вэ?

-МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө АН-ын өрийг бүрэн дарж, дахиж өр тавихгүй гэж амласан. Сүүлийн хоёр жилд Монгол Улсын өр өссөн. Тиймээс бид энэ амлалтаа биелүүлэхийг шаардаж байгаа юм. Энэ бол сөрөг хүчний ажил

– Сүүлийн үед ам.долларын ханш чангарч байгааг дэлхийн нийтийн ханшийн чиг хандлага гэж тайлбарлаж байгаа шүү дээ. Энэ асуудалд АН-ын бүлэг ямар байр  суурьтай байна вэ?

-Дэлхийн зах зээл дээр ам.долларын ханш чангарлаа гээд манай улс дагах ёсгүй. Улс бүрт өөрийн гэсэн мөнгөний бодлого бий. Өнөөгийн Төв банкинд ам.долларын ханшийг барих бүрэн боломж байгаа.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн хэвшиллд өгөх үед Д.Эрдэнэбат гишүүн Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан. Одоо яагаад бусдаас бурууг хайгаад байна вэ?

-Гадаадад байсан өмчийг Монгол Улсад оруулж ирсэн нь үнэн. 49 хувийг хувийн хэвшилд өгсөн асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох боломж бий. Одоогоор Я.Санжмятав гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ асуудлыг УИХ яаралтай хэлэлцэх ёстой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж