Иргэдийн ирүүлсэн мэдээллээр жолооч нарт хариуцлага тооцно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Иргэдийн ирүүлсэн мэдээллээр жолооч нарт хариуцлага тооцно

Иргэдийн ирүүлсэн мэдээллээр жолооч нарт хариуцлага тооцно

Өнөөдрөөс эхлээд иргэдийн мэдээллийн дагуу зөрчилд торгууль оноохоор болсон билээ. Тухайлбал, явган хүний зам дээр машинаа байрлуулсан, орц гарц хаасан, урсгал сөрсөн зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай иргэдийн ирүүлсэн зураг мэдээллээр тухайн жолоочид хариуцлага тооцож, торгууль оноох хууль эрх зүйн орчин бүрдсэн юм.

Үүний дагуу Замын хөдөлгөөний удирдлагын төв, тээврийн цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран иргэдийн мэдээллийг хүлээн авах программ хангамжийг хийж дууссан байна. Энэ тухай Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч М.Мөнхгэрэлээс тодрууллаа.

-Өнөөдрөөс эхлээд иргэдийн мэдээллийн дагуу зөрчилд торгууль оногдуулахаар болсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Цагдаагийн байгууллагаас иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг бичиг, зургаар гээд олон төрлөөр авч байсан. Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн зөрчлийн мэдээллийг 2016 оноос эхлэн цахим сайтаар авч эхэлсэн. Энэ үйл ажиллагааг боловсронгуй болгох, хялбаршуулах чиглэлээр гар утасны аппликейшнийг гаргалаа. Энэхүү аппликейшнийг Замын хөдөлгөөний удирдлагын төв, тээврийн цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран гаргасан юм. Иргэд энэхүү аппликейшнээр дамжуулж нэгдүгээрт, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээ мэдээлэл, хоёрдугаарт, замын хөдөлгөөний зөрчил, тээврийн хэрэгслийг түр саатуулах нүүн шилжүүлэх мэдээлэл, гуравдугаарт зам тээврийн ослын талаарх мэдээллийг хүлээн авна. Мөн зөрчлийн мэдээллийг хүлээн авах юм.

-E-Police Аппликейшнийг хэрхэн ашиглах вэ?

-Иргэд гар утасныхаа камераар зөрчлийн мэдээллийг фото хэлбэрээр байршуулан төв серверт мэдээлнэ гэсэн үг. Тухайлбал, тухайн газар дээрх зөрчлийг илгээх юм. Зөрчил гаргаад удсан, эсвэл арга хэмжээ тооцогдсон зөрчлийн тухай зургийг дахин илгээх, фотошопоор хуурамчаар илгээх гэх мэт аргуудаас сэргийлэхийн тулд зөвхөн тухайн газар дээрх зургийг илгээх байдлаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, E-Police аппликейшний камераар тухайн зөрчлийг газар дээрээс шууд мэдээлэх боломжтой юм.

-Аппликейшнийг гар утсандаа хэрхэн татаж авах вэ?

-Бүх төрлийн ухаалаг утсанд татаж авах боломжтой. Android болон IOS үйлдлийн системтэй гар утасны “Play store”-д өнөөдрөөс эхлэн байршиж байгаа. Тус аппликейшн нь хоёр төрлийн зураг дарна. Ингэхдээ тээврийн хэрэгслийн дүрэм зөрчиж буй байдлыг тэр чигт нь үзүүлэх, хоёрдугаарт тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг өгөгдсөн хүрээнд харуулах байдлаар зураг дарах ёстой. Ингэснээр зураг баталгаажиж, замын хөдөлгөөний удирдлагын төвд мэдээллийн төвд таны ирүүлсэн мэдээлэл ирэх юм. Өдөр нэг иргэнээс хэдэн ч зураг, мэдээлэл ирэх боломжтой.

 Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-10-01 112.72.11.114

Pizdа setgegdel yaagaad orohgui bgaan bee

s** 2018-10-01 112.72.11.114

Bolij uz ydarsa ard irgedee l uursduur ni l bariulaad bh ym tom darga naraa bol yaaj ch chdahgui ymar ch arga hemjee awsan tuhai medeelel bhgui zurag hurug barimt notolgoo alga bolood ustaad l zamhardag bizdee lalaruudaa. Bugdend ni adil tegsh uilchildeg bolchihood huulia sahiulmaar ym

Зочин 2018-10-01 112.72.11.114

bolij uz ydarsan ard irgedee l uursduur ni shuluulaad bh ym tom darga nariig bol yaj ch chadahgui ymar ch arga hemjee awsan medeelel bhgui zurag hurug ni ustaad l alga boldog bizdee lalariin pizdanuudaa

Зочин 2018-10-01 202.21.106.115

Гар утсаар бичлэг хийвэл 200 мянгаар торгоно. Тэгвэл иргэд мэдээллээ яаж баталгаажуулах юм бэ. Хүн бүр хар хайрцагтай болох хууль гаргах юмуу. Гар утасны бичлэггүй бол дурын хэдэн нөхөр нийлж хүн гүтгэвэл яах вэ. Битгий ийм авцалдаагүй тэнэг юм хийж бай.

Зочин 2018-10-01 64.119.20.71

Тэгвэл орон тоогоо цөөн. Ард түмэн зөрчил илрүүлдэг болж байгаа бол хэдэн хүн компьютер дээр суугаад бусдыг нь халах хэрэгтэй болж дээ

Зочин 2018-10-01 202.179.25.123

Android болон IOS үйлдлийн системтэй утасгүй хүмүүст энэ хамаагүй юм байна. Учир нь, цагадаагийн програм хангамж суулгаагуй бол зураг авч болохгуй. Өөрөөр хэлбэл, I phone ба энгийн гар утас, зургийн аппараатаар авсан зураг хүчингүй гэж ойлголоо. Бас л учир дутагдалтай, асуудал дагуулсан зүйл болжээ. Гэхдээ яахав. Бага ч гэсэн дэвшил.

Зочин 2018-10-01 66.181.176.169

Матаасчид цагдаагийн ажлыг хийж, цагдаа нь РС-ын ард зугээр суух юм биз дээ?

Мэдээлэгч 2018-10-01 202.21.106.122

Гое гое, Одоо гар утсаа зураг авахад хэзээд бэлэн байлганаа

Зочин 2018-10-01 103.229.120.168

Mashin tavih zogsooltoi bolgochihood iim app gargaasai

Хүннү 2018-10-01 202.179.27.2

Шагнаад өгөөч. Е - баримт шиг сугалаатай болго. Та нар монгол хүний сэтэхүй "онцлог"-ийг маш зөв ашиглаж байна шүү. Харин одоо цагдаагийн тоо цөөрнө биз дээ.

JAN 2018-10-01 122.201.24.121

negiig ni nogoogoor bariulj alaltsuulah ni dee

Зочин 2018-10-01 174.221.143.160

Zuv,tegj sain tal ni diilj muu tal ni zaildag jamtai.Sain zurgiig avaad mataad alaad uguurei.Durem zurchigchid tanii ur huuhed aav eej hani iig tan dairch alah bolno.Aluurchin orkuudtai alalzan temzej yalan diilzgeeye humuusee

Зочин 2018-10-01 182.160.39.33

ih zov zyitei ajillagaa baina. odoo yneheer heregjyylj chadval.

Tulgar tur 2018-10-01 202.126.89.27

Tumennast tulgar ih zayat turiin tusuv ulam zuzaarhana de! Eniig l ard tumen mini oilgoosoi. Ta bid bugdiin karmaanaas avaad l bna!

Жаргал 2018-10-01 66.181.161.26

мааш зөв

Жаргал 2018-10-01 66.181.161.26

Сайн мэдээ байна

Jenko 2018-10-01 202.55.191.42

Maaash zuv. Zamiin tsagdaagin gazar ovoo ajilaa xged exelj baix shiv

mgl 2018-10-01 202.9.42.68

зөв, ингэж л цэгцлэхгүй бол болохгүй байна. явж байгаад цонхоороо хог хаяад байна. ийм үед зургыг нь авч чадвал заавал торгоорой.

хаха 2018-10-01 202.21.102.226

Мэдээлсэн хүнд нь торгуулийн тодорхой хувиар урамшуулах уу?

Зочин 2018-10-01 202.72.245.209

ХӨДӨЛГӨӨН ДУНД ХАМГИЙН АЮУЛТАЙ ЗӨРЧИЛ ГАРДАГЫГ АВАХ БОЛОМЖГҮЙ ЮМ БАЙНА Ш ДЭЭ ЭНЭ АППЛААР ЧИНЬ БУРУУ БАЙРЛУУЛСАН ЗӨРЧИЛ Л ШИЙТГЭХДЭХ ЮМ БАЙНА ЭНЭ ЗӨРЧИЛ ГОЛ АЮУЛ БИШ Ш ДЭЭ ГЭТЭЛ МАШИНЫ КАМЕРТ ХАМГИЫН АЮУЛТАЙ ЗӨРЧЛҮҮДИЙН ВИДЕО БИЧИГДДЭГ Ш ДЭН ТЭРИЙГ ЯАХ ВЭ ФОТОШОЦЫГ ЯЛГАЖ ЧАДАХГҮЙ ГЭЖ ҮҮ

Зочин 2018-10-01 202.131.245.243

Матаасчингууд мөнгөний төлөө улайрах нь дээ.

ARD 2018-10-01 66.181.167.194

erguu mal mini uhsenii chin mataas. hun bolgon huulia murduj baij tugrel ter hireer buurna gedgiig oilgo. cham shig maliig bainga matah heregtei yum bna.

Зочин 2018-10-01 180.149.65.2

одоо зөрчил илрүүлсний шагнал өгөө тэгвэл маш сайн болно

Зочин 2018-10-01 150.101.89.227

App-nh ni ner yarigdsangui

Зочин 2018-10-01 202.131.245.243

Матаасчин уу?

АРД 2018-10-01 66.181.167.194

erguu mal mini uhsenii chin mataas. hun bolgon huulia murduj baij tugrel ter hireer buurna gedgiig oilgo. cham shig maliig bainga matah heregtei yum bna.

Зочин 2018-10-01 202.21.102.226

e-police !