Дэлхийн хамгийн ухаантай улс орнууд

Хуучирсан мэдээ: 2015.01.12-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн ухаантай улс орнууд

 

Эдгээр орнуудын боловсролын систем нь үр дүн сайтайг  IQ-гийн дундаж үзүүлэлт харуулж байна. Нобелийн шагналтнуудын тоо нь дэлхийн оюун ухааны төвшинд уг орон ямархуу байр суурь эзэлж байгааг харуулна. Энэ хоёр үзүүлэлтээр  дэлхийн хамгийн ухаантай лидер улсыг жагсаалтыг гаргажээ.

 

Нэгдүгээр байр:

 

IQ үзүүлэлтээр: Гонконг

 

 

Ричард Линн ба Тату Ванханен гэдэг хоёр профессорын “Оюун ухааны  коэффициент ба ард түмний баялаг” мөн “Оюун ухааны  коэффициент ба даяарчлалын тэгш бус байдал”  судалгаануудаар IQ үзүүлэлтээрээ Зүүн Азийн орнууд  нэгдүгээр бичигдсэн ба тэр дундаа Гонконг тэргүүлжээ. Энд хүн амын өндөр нягтрал (6480 хүн/км²) тодорхойлох үүрэгтэй нь мэдээж. Гонконгт тэгш боловсрол авах боломж бусад орнуудынхаас өндөр.

 

Нобелийн шагналтнуудын тоогоор: АНУ



 

Нобелийн шагналтнуудын тоогоор АНУ бүхнээс тасархай явна. Нобелийн хорооны мэдээгээр, 1901- 2014 онуудад тус улсад 356 нобелийн шагналтантай болоод байгаа  гэнэ. Америкийн их сургуулиуд ба судалгааны хүрээлэнгүүд олон орны эрдэмтдэд шинжлэх ухааны судалгаа явуулах боломжийг сайн олгодгоор үүнийг тайлбарлаж болно.


 

Хоёрдугаар байр:

 

IQ үзүүлэлтээр : Өмнөд Солонгос

 

 

Оюун ухааны чадавхиар хоёрдугаарт 106 онооны чансаатайгаар Өмнөд Солонгос бичигджээ. Дэлхийн хамгийн хатуу, шаардлагатай боловсролын систем тэнд байдаг ба бодит шинжлэх ухаануудыг илүүтэй үздэг. Дунд сургуулийн  сурагчид нь 19 настайдаа төгсгөөд дараа нь дээд сургуульд боловсролоо үргэлжлүүлдэг. Статистикийн мэдээгээр нь элсэлтийн шалгалтын үеэр сурагчид маш их ачаалалтай суралцдаг ба үүний үр дүнд нь Өмнөд Солонгос хамгийн ухаантай орнуудын нэг болж чадав.

 

Нобелийн шагналтнуудын тоогоор: Их Британи

 

 

Нобелийн шагналтнуудын тоогоор Их Британи хоёрт бичигдсэн байна. Британичуудын 121 хүн уг шагналын эзэн болжээ.


 

Гуравдугаар байр:

 

IQ үзүүлэлтээр: Япон

 

 

Гуравдугаар байранд Япон улс 105 оноотойгоор оржээ. Өнөөдөр Япон орон  өндөр технологийн хөгжлөөр дэлхийн бусад улс орнуудыг ардаа орхисон гэхээр энд гайхмаар зүйл огт үгүй.

 

Токиогийн их сургууль Азидаа тэргүүлэхээс гадна дэлхийн 25 шилдэгийн  тоонд ордог. Тус оронд бичиг үсгийн тайлал 99 хувьтай бөгөөд IQ шалгалтуудад япон хүмүүс байгалийн болон нарийн шинжлэх ухаанаараа сайн үзүүлэлттэй.

 

Нобелийн шагналтнуудын тоогоор: Герман

 

 

Германаас янз бүрийн салбарын 104 нобелийн шалганлтан төрсөн нь уг орныг чансааны гуравт оруулжээ.

 

Ш.МЯГМАР

Four  Seasons Melody

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж