“ЗТХ-ийн сайдыг томилох асуудлыг Удирдах зөвлөлөөр шийднэ”

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

“ЗТХ-ийн сайдыг томилох асуудлыг Удирдах зөвлөлөөр шийднэ”

“ЗТХ-ийн сайдыг томилох асуудлыг Удирдах зөвлөлөөр шийднэ”

Намрын чуулганы эхэнд хэлэлцэх нэг чухал асуудлыг нэг Зам тээврийн, хөгжлийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэх ёстой.  Харин дөнгөж сая Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г. Занданшатар Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтээ өглөө. Өөрөөр хэлбэл, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ наймдугаар сарын 12-ний өдөр өөрийн хүсэлтээр сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байсан юм. Түүний чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-д албан ёсоор тогтоол өгсний дараа УИХ-аар хэлэлцэж,  чөлөөлөх учиртай.

Тэгвэл энэ талаар гишүүдийн байр суурийг сонслоо. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, МАН-ын Удирдах зөвлөл ойрын хугацаанд хуралдаж, Зам тээврийн хөгжлийн сайдын томилгоо болон бусад цаг үеийн бусад асуудлыг хэлэлцэх сурагтай байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Одоогоор энэ асуудлаар намын Удирдах зөвлөл хуралдаагүй байна. Зам тээврийн, хөгжлийн сайдыг томилох асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцэж, олонхоороо шийднэ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар:

– Дараагийн сайдын асуудал албан ёсоор яригдаагүй байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

– Би маш олон ажлыг эхлүүлсэн. Тэр бүх ажлыг минь үргэлжлүүлэх хүн л миний оронд очоосой гэж хүсч байна. Харин газрын дарга нар албан тушаалын төлөө нэгнийхээ аминд хүрсэн гэдэгтэй бол санал нийлэхгүй. Тийм зүйл байхгүй.

УИХ-ын Ж.Мөнхбат

-Зам, тээврийн хөгжлийн сайдын томилгооны асуудал одоогоор яригдаагүй байна. Удахгүй яригдах байх.

Ш.ЧИМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж