Монголын сонгодог урлагийнхан Улаан-Үдэд тоглолоо

Хуучирсан мэдээ: 2015.01.12-нд нийтлэгдсэн

Монголын сонгодог урлагийнхан Улаан-Үдэд тоглолоо

Энэ сарын 5, 6-нд болсон "Байкальский VI рождественский фестиваль"- д Монголын сонгодог урлагийнхан оролцоод ирлээ. Тэд найрал дуу, симфони бүтээлүүд, дуурийн найрал дуунуудаас бүрдсэн хоёр цагийн тоглолтыг Буриадын Дуурь, бүжгийн академик театрт энэ сарын 6-нд тоглож, 7-нд Буриадын филармонид Олон улсын уралдааны шагналт төгөлдөр хуурч Дмитрий Маслеевтай хамтран П.И.Чайковскийн төгөлдөр хуурын 1-р концерт тоглов. Мөн хөгжмийн зохиолч З.Хангал, Л.Мөрдорж, И.Штраусын бүтээлээс бүрдсэн симфони концертыг Улаан-Үдийн үзэгчдэд толилуулсан юм. Энэхүү тоглолт нь П.И.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ойд зориулсан томоохон тоглолтын нэг болсноороо онцлогтой.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж