Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллахаар боллоо

Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллахаар боллоо

Монголын хөрөнгийн бирж болон Зээлийн батлан даалтын сан нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гаргах өрийн хэрэгсэл буюу бондод батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдүүлэх, үнэт цаасны зах зээлд батлан даалттай шинэ бүтээгдэхүүн бий болгох талаар хамтран ажиллах, мэдээлэл солилцох чиглэлээр санамж бичиг байгууллаа. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр Монголын хөрөнгийн биржийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн үнэт цаасны арилжааг нээж, цанг цохих ёслолд оролцлоо.

Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд хувьцааны арилжаа идэвхжиж, шинээр болон нэмж хувьцаа гаргах үйл ажиллагаа амжилттай явагдаж байна. Хөрөнгийн зах зээлийн цаашдын тогтвортой хөгжлийг хангахын тулд хувьцаанаас гадна хөрөнгийн зах зээлийн үндсэн бүтээгдэхүүнүүдийн нэг болох өрийн хэрэгслийн арилжааг идэвхжүүлэх, өрийн хэрэгсэл гаргах орчныг дэмжих зайлшгүй шаардлагатай юм. Хөрөнгийн зах зээлд өрийн хэрэгсэл гаргах нь банкны зээлээс хямдаар санхүүжилт татах, хөрөнгө оруулагчдын хувьд хадгаламжийн хүүгээс өндөр хувиар мөнгөө өсгөх боломжийг олгосноор бүх оролцогчдод харилцан ашигтай байдаг.

Аливаа өрийн хэрэгслийн хувьд эргэн төлөлт найдвартай байх буюу компанийн нийтэд санал болгон гаргах өрийн хэрэгслийн үнийн дүн нь тухайн компанийн өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байх шаардлага тавигддаг бөгөөд энэхүү санамж бичиг байгуулагдсанаар бизнес эрхлэгчид Зээлийн батлан даалтын сангаас олгох батлан даалтын тусламжтайгаар өөрт шаардлагатай санхүүжилтийг бүрэн татах боломж бүрдэх юм.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж