Криштиан Роналдо хүчингийн хэргээр шүүхэд дуудагдав

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Криштиан Роналдо хүчингийн хэргээр шүүхэд дуудагдав

Криштиан Роналдо хүчингийн хэргээр шүүхэд дуудагдав

АНУ-ын Лас Вегас хотын иргэн Катрин Майорга гэх эмэгтэй хөл бөмбөгийн супер од Роналдог өөрийг нь хүчирхийлсэн гэж шүүхэд гомдол гарган 200 мянган ам.доллар нэхэмжилжээ. Бүсгүйн хэлснээр 2009 онд Лас Вегас хотын нэгэн зочид буудалд болж байсан үдэшлэгийн үеэр Роналдо түүнийг хүчирхийлсэн. Маргааш өдөр нь цагдаад гомдол гаргасан боловч цагдаагийн газраас хэргийг үл хэрэгсэн хоорондоо зохицохыг шаардсан. Энэ үйл явдлын дараа Роналдогийн өмгөөлөгчид нууцыг хадгалах гэрээнд гарын үсэг зуруулж, Роналдо түүнээс уучлал хүсэн бүсгүйд 375 мянган ам.долларын нөхөн төлбөр өгсөн тухай Невада мужийн тойргийн шүүхэд хандсан байна. Катрин Майорга тухайн үед нууцын гэрээнд гарын үсэг зурсандаа үнэхээр харамсаж байгаа, тэр явдлаас хойш маш их айдастай болж, сэтгэл санааны дарамтад байх болсон хэмээн мэдээлжээ. Харин Португал хөлбөмбөгчин Криштиан Роналдо уг хэргийг эрс няцаан: “Энэ бол огт худлаа мэдээлэл. Миний нэрийг ашиглаж алдартай болох гэсэн оролдлого. Энэ нь угаасаа тэдний хийдэг ажил. Би маш их аз жаргалтай байна. Бүх зүйл сайхан байна” хэмээн өөрийн инстаграм хуудаснаа оруулсан бичлэгтээ дурджээ. Роналдогийн өмгөөлөгчид түүний нэрийг ашиглан мөнгө олох гэсэн оролдлого гэсэн байр суурьтай байгаа юм байна.

Эх сурвалж: www.wsj.com

Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж