Испанийн Ла лигийн 18 дугаар тойргийн хүрээнд хүснэгтийн тэргүүнд яваа “Барселона” клуб талбай дээрээ “Атлетико Мадрид”-ыг хүлээж авлаа. Хүснэгтийн 2, 3 дугаар байрт адил оноотой явсан хоёр багийн тоглолт энэ тойргийн хамгийн онцлох тулаан байсан юм. Энэхүү чухал тоглолтод “Барса” өрсөлдөгчөө 3:1-ээр буулгаж авч, улирлын 41 дэх оноогоо авлаа. Ингэснээр хоёрдугаар байраа хадгалж үлдэж байгаа юм.
Тоглолтын 12 дахь минутад Неймар гоолдож, тооны харьцааг нээсэн бол 35 дахь минутад Суарез нэгийг нэмжээ. Харин зочдоос 57 дахь минутад Манжукич торгуулын цохилтоос гоол оруулж, багтаа итгэл найдвар авчирсан.
Харамсалтай нь тэнцүүлж чадахгүй байсаар байтал 87 дахь минутад Месси эцсийн цэгийг нь тавьсан юм. Ийнхүү “Барса”-гийн довтолгооны гурвал багтаа хэрэгтэй ялалтыг авчирлаа.
Атлетик 1-2 Эльче
Гранада 1-1 Реал Сосьедад
Эйбар 2-1 Хетафе
Альмерия 0-2 Севилья
Эх сурвалж: www.mminfo.mn