Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулав

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулав

Онцгой байдлын ерөнхий  газрын даргын  2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр баталсан А/290 дугаар тушаалын дагуу Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Увс аймагт 09 дүгээр сарын 27-10 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгууллаа.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн нараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймгийн 10 суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг явуулсан юм.

Үзлэг шалгалтаар дээрх сумдын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, хүч хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэл болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж