Намын бүлгүүд хуралдана

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Намын бүлгүүд хуралдана

Намын бүлгүүд хуралдана

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Хуралдааны дараа намын бүлгүүд хуралдах юм. Бүлгийн гишүүд тойрогтоо ажилласан тайлан, тухайн тойрогт тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх юм. Мөн намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдээр саналаа нэгтгэдэг билээ.

Намрын чуулганаар нийт 25 асуудал хэлэлцэн, батлахаар төлөвлөсөн. Үүнд 2019 оны төсвийн хуулийн төсөл, түүнтэй холбоотой хуулийн төслүүд багтсаны зэрэгцээ Сонгуулийн нэгдсэн хуульд өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 2020 оны сонгуулиас урьтаж, нэг мөр болгох хуулиуд багтаж байна. Мөн Зам тээвэр хөгжлийн сайдыг томилохын зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл ч хүлээгдэж байна.

Намрын чуулганаар хэлэлцэх төслүүдийг дараах жагсаалтаас харна уу.

  1. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  2. Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  3. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  4. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  5. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  6. Аж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  7. Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  8. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  9. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
  10. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  12. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
  13. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;
  14. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;
  15. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;
  16. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  17. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  18. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  19. Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл;
  20. Эрүүгийн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  21. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  22. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл;
  23. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  24. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  25. бусад.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж