Долларын ханш 1938 төгрөгт хүрлээ

Хуучирсан мэдээ: 2015.01.12-нд нийтлэгдсэн

Долларын ханш 1938 төгрөгт хүрлээ

Он гарсаар долларын ханш 80-90 төгрөгөөр өсөөд байна. Арилжааны банкууд долларыг 1912-1922 төгрөгөөр авч, 1930-1938 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 1932 төгрөгтэй тэнцэж буй.

Хэрэв гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, эрдэс баялгийн экспорт өсөхгүй бол долларын ханш 2000 хүрнэ гэсэн тооцоог эдийн засагчид хийгээд байна. Харин энэ оны төсөвт ам.долларын ханшийг 1800 төгрөгөөр бодож суулгасан. Гэтэл доллар ханшийн хамгийн идэвх муутай үедээ 1938 хүрчихээд байгаа нь хаврын бүтээн байгуулалт эхлэх үед “ тэнгэрт хадах” вий гэсэн болгоомжлол төрүүлж буй юм.

О.САР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж