Авлигатай тэмцэх газраас /АТГ/ өнгөрөгч долоо хоногт “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарын таван хүнийг саатуулсан юм. Улмаар прокуророос Ч.Ганзоригийг үргэлжлүүлэн хорих хүсэлт ирүүлсэн байдаг.
Гэвч Ч.Ганзоригийн өмгөөлөгч хөдөө орон нутагт ажлаар яваа тул шүүх хуралдаан хойшлоход хүрсэн билээ. Ингэснээр 48 цагийн хорих хугацаа дуусч, Ч.Ганзоригийг шүүх хурал болтол түр суллаад байгаа юм. Харин өнөөдөр /2018.10.01/ шүүх хуралдаанаар түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх аж.
Сануулахад, “Жаст” компанийн захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаа болгон өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан хэрэгт экс захирал Ч.Ганзоригийг холбоотой байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-аас шалгаж байгаа юм.
Э.АРИУН
Холбоотой мэдээ