"Аавын чинь найз байна" гэж хууран гэрт нь орж, эд зүйлсийг нь хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

"Аавын чинь найз байна" гэж хууран гэрт нь орж, эд зүйлсийг нь хулгайлжээ

Бага насны хүүхдийг мэхэлж, гэрээс нь эд зүйлс залилсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 20-нд гарсан байна. Уг хэргийг гурван удаа ял шийтгүүлж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн Б үйлдсэнийг тогтоожээ. Тодруулбал, гэрийнхээ орчимд тоглож байсан бага насны хүүхдийг үл таних 40 орчим насны эрэгтэй хүн "Аавын чинь найз байна" гэж хууран гэрт нь орж, эд зүйлс залилсан байна. Уг хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн хошууч З.Баярхүү илрүүлжээ.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж