Объектын гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5,2 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Объектын гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5,2 хувиар буурчээ

Объектын гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5,2 хувиар буурчээ

Он гарсаар эхний есдүгээр сарын байдлаар объектын гал түймэр нийт 2742 удаа гарч, 13.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 53 хүн нас барж, 31 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 1262 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас  Онцгой байдлын байгууллагын алба хаагчид  693 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 33.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 5.2  хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 40 хувиар өссөн байна.

Нийслэл хотод нийт 1787 удаагийн гал түймэр гарч, 3.5 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 955 удаагийн гал түймэр гарч, 10.4 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар:

Энэ хугацаанд 15812 байгууллага, аж ахуйн нэгж, 89031 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 76757 зөрчил дутагдал илрүүлэн, 32933 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 4407 заавал биелүүлэх албан шаардлага, 5459 мэдэгдэл, 231 танилцуулга, 712 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 79 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 149.3 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 1972 удаа, дадлага 1509 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2336 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

Ил задгай гал, асгасан үнс нурмаас 730  гал буюу 26.6 хувь,

Пийшин, зуух, яндангийн цонолтоос 577 гал буюу 21.04 хувь,

Цахилгаанаас 504 гал буюу 18.3 хувь,

Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 286 гал буюу 10.4 хувь,

Бусад шалтгаанаас 177 гал буюу 6.4 хувь,

Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 167 гал буюу 6.09 хувь,

Шалтгаан тогтоогдоогүй 162 гал буюу 5.7 хувь,

Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 56 гал буюу 2.04 хувь

Гагнуур, паялник, бамбараас 27 гал буюу 1.03 хувь

Архидан согтуурснаас 18 гал буюу 0.5 хувь,

Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 14 гал буюу 0.5 хувь

Санаатай үйлдлээр 11 гал буюу 0.4 хувь,

Байгалийн үзэгдлээс 5 гал буюу 0.18 хувь,

Тэсрэлт дэлбэрэлт ослоос 4 гал буюу 0.14 хувь,

Технологийн горим зөрчсөнөөс 2 гал буюу 0.07 хувь,

Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 2 гал буюу 0.07 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж