Намрын чуулганыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Намрын чуулганыг нээлээ

УИХ-ын намрын чуулганыг нээлээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэв. Тэрбээр “Багш эмч, төрийн байгууллагын цалин бага байгаа нь үнэн. Гэхдээ боломж бага байна. Нүүр нүүрээ харж байгаад ярилцах ёстой.  Ойлголцож чадахгүйгээс ажил хаяж байна. Эрүүл мэндийн салбарт ахиц гарч, эрхтэн шилжүүлэх хагалгааг Монголдоо хийдэг болсон ч ДОХ, бэлгийн замын халдварт өвчнийг тоохгүй өнгөрөөж болохгүй.

УИХ-аас баталсан хуулиудын хэрэгжилт хангалтгүй байна. Нэг жишээ татахад Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдсан ч агентлаг байгуулж хэдэн дарга томилсноос зүйл хийсэнгүй. Эрүү, зөрчлийн хуульд бага насны хүүхдийг хүчирхийлсэн асуудалд оноох ялыг чангатгах ёстой” гэв.

Ийнхүү УИХ-ын намрын ээлжит чуулганыг нээлээ. Нээлтийн ажиллагаанд  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

-УИХ-ын сонгуулийн мөчлөг талдаа орж, та бүхний амлалтын тал нь ч болтугай биелсэн байх ёстой цаг үед чуулган эхэлж байна.  Харамсалтай нь, эндээс гарсан шийдвэр хэрэгжихгүй, хариуцлагагүй, идэвх санаачилгагүй байдал үргэлжилсээр өдийг хүрлээ. Монгол Улс системийн хямралд нэрвэгдсэн нь тодорхой болжээ. Хүмүүст биш, намд биш тогтолцоонд бүх асуудал байна. Би “60 тэрбум”-ын асуудлаар ээлжит бус чуулган зарлахын хүссэн. Ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлах хоёр нөхцөлийн талаар хуульд заасан байдаг. Хууль тогтоох дээд байгууллага нь хуулиа хэрэгжүүлэхгүй байна. Монголын төр хариуцлагын хямралд бүрэн өртсөн байна. Иргэдээс “энэ болохгүй” байна гээд гомдол гаргахад шийдвэр гаргах чадвартай байхыг хариуцлага гэдэг. Гэтэл Засгийн газар, парламент нь өөрсдөө хямралд ороод байна. Иргэдийн УИХ-д итгэх итгэл 3,3 хувь, Засгийн газарт итгэх итгэл 4,6 хувь байна. Авах ёстой 10 онооноос дунджаас доогуур оноо авч байгаа нь ийм байдалд хүргэж байна. Нэн яаралтай шинэчлэл хийхийг би уриалж байна. Үндсэн хуулийг бүх ард нийтийн оролцоотойгоор батлан гаргая. Шинэ Үндсэн хууль маань монголын баялгийг хувааж авсан нийгмийн хэт цөөнхийн хүчийг таслах ёстой.

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж