Г.Эрдэнэтунгалаг нийтийн дуучид дотроо хоолойн цараараа бусдаасаа ялгарч чаддаг чадалтай дуучин. Удмаараа урлагийн элит гэр бүл гэсэн тодотголтой дуучин Г.Эрдэнэтунгалагийн охин Г.Есүй охин нь том болжээ. Одоогоос гурван жилийн өмнө ээжийнхээ багийн төрхтэй ижилхэн бор охин уянгалаг яруухан хоолойгоор “Миний ээж тэмээчин” дууг уяртал дуулсан бичлэгийг цахим сүлжээнд олон хүн үзэж, түүний авьяастайг нь биширч, магтан бичиж байсан.
Тэгвэл өдгөө 12 настай Г.Есүй охин “Авьяаслаг Монголчууд” шоуны өчигдрийн/2018.08.30/ дугаарт оролцлоо. Түүний хувьд сандралаасаа болоод өнгө алдах, солгойрох зэрэг алдаа гаргаж байсан ч гурван шүүгч “Түүний төрлөхийн дуулах авьяас, хоолойны чадалд итгэж байна. Тиймээс дахин нэг боломж олгоё” хэмээн тэнцүүлсэн юм. Охины хоолойны өнгө аяс, яг ээж шигээ тийм гэгэлгэн сонсогдож байсныг нуух юун.
Э.БУРАМ