Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалт эхэллээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас Монголын цахим институттэй хамтран зохион байгуулж байгаа  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох “ХАБЭА-18”  сургалт эхэллээ.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан 30 орчим алба хаагч хамрагдаж байна.

Сургалтыг Монголын цахим институтийн сургагч багш нар удирдан явуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем, удирдлагын тогтолцоо, шаардлага, баримт бичиг боловсруулах сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх юм.

Мөн гамшиг ослын үед ажиллах алба хаагчдын болон тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангах чиглэлээр сургалтыг зохион байгуулна.

Тус сургалт энэ сарын 05-ныг хүртэл үргэлжилж, сургалтанд хамрагдсан алба хаагчдад сертификат гардуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж