“Киви” хамтлагийн гурван бүсгүй уран бүтээлээсээ түр чөлөө авч хувийн амьдралаа төвхнүүлж эхэлсэн бололтой. Сүүлийн үед тэд шинэ уран бүтээл хийсэнгүй. Энэ талаар хамтлагийн продюссер Б.Ангирмаа ч ямар нэгэн тайлбар өгөхийг хүсээгүй юм. Анх хамтлаг байгуулахдаа хамтлагийн гишүүн байх хугацаандаа хүнтэй үерхэхгүй хүүхэд гаргахгүй гэж гэрээ хийж байсан бол өдгөө хамтлагийн ахлагч Ука нөхөрт, гарч уран бүтээлээсээ холдоод байгаа гэнэ. Харин Агий хоёр жил үерхсэн найз залуугаасаа салж шуугиан дэгдээгээд байна. Тэгвэл хамтлагийн гишүүн Намуунаа кинонд дүр бүтээгээд завгүй яваа гэнэ. Тэрээр “Хамтран амьдрагч” уран сайхны кинонд тоглож байгаа бөгөөд кино удахгүй олны хүртээл болох гэнэ.