Л.Хэмилтон тэргүүллээ баталгаажууллаа

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Л.Хэмилтон тэргүүллээ баталгаажууллаа

Л.Хэмилтон тэргүүллээ баталгаажууллаа

Авто спортын формула-1 уралдааны 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 16 дахь гараа Хар далайн эрэг дээрх ОХУ-ын Сочи хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Байрлал тогтоох гараа “Мерседес” болон “Феррари” багуудын дунд өрнөж байсан бол ням гаригт үндсэн уралдаанд гол өрсөлдөөн мөн л дээрх багуудын дунд өрнөсөн.

Уралдааны замд “Мерседес” багийн залуус тэргүүлэн гарсан бол пит-стопт орох үед “Феррари” багийн С.Феттел маш бага хугацаанд дугуй солин гол өрсөлдөгчийнхөө өмнө гарч ирсэн. Гэвч энэ өдөр “Мерседес” багийн Л.Хэмилтон илүү хурдан байж 16 дахь тойрог дээр С.Феттелийг гүйцэн уралдаан дуусах хүртэл тэргүүллийг гартаа авснаар тэмцээнийг өнөдрүүлэв. Ийнхүү “Мерседес” багийн Л.Хэмилтон Сочид шилдэг нь байж чадсанаар арын нисгэгчээсээ 50 онооны тэргүүллийг авч итгэл төгс дэлхийн аваргыг тэргүүлж байна. Дэлхийн аварга өндөрлөхөд 5 гараа үлдээд байгаа бөгөөд Л.Хэмилтон 2 гараанд түрүүлэхэд л энэ жил дахин дэлхийн аварга цолыг хүртэх боломжтой болно.

Сочигийн гараанд онооны бүсэд багтсан нисгэгчид:

  1. Л.Хэмилтон “Мерседес” – 1 цаг 27 мин 25.181 сек
  2. В.Боттас “Мерседес” +2.545 сек
  3. С.Феттел “Феррари” +7.487 сек
  4. К.Райкконкен “Ферррари” +16.543 сек
  5. М.Верстаппен “Ред Булл” +31.016 сек
  6. Д.Риккиардо “Ред Булл” +1 мин 20.451 сек
  7. Ч.Леклерк “Заубер” +1 мин 38.390 сек
  8. К.Магнуссен “ХААС” + 1 тойрог
  9. Э.Окон “Форс-Индиа” +1 тойрог
  10. С.Перез “Форс-Индиа” +1 тойрог

Сочид “Торо Россо” баг амжилтгүй оролцсон бөгөөд хоёр нисгэгч нь хоюулаа уралдааны замаа дуусгаж чадаагүй. Харин ирэх оноос “Феррари” багт уралдах “Заубер” багийн Монако нисгэгч Ч.Леклерк сүүлийн 2 гараанд онооны бүсэд багтаж ирээдүйтэй нисгэгч болохоо харуулаад байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж