Польшууд аваргаа хамгаалж, дэлхийн аваргаас гурав дахь алтан медалиа хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Польшууд аваргаа хамгаалж, дэлхийн аваргаас гурав дахь алтан медалиа хүртлээ

Польшууд аваргаа хамгаалж, дэлхийн аваргаас гурав дахь алтан медалиа хүртлээ

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн волейболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 21 хоногийн турш Итали болон Болгар улсуудад амжилттай зохион байгуулагдаж аваргаа тодрууллаа. Тэмцээнд таван тивийн шилдэг 24 баг өрсөлдснөөс Риогийн олимпийн аварга Бразил, өмнөх дэлхийн аварга Польш, Риогийн олимпийн хүрэл, энэ оны Үндэстнүүдийн лигийн хүрэл медальт АНУ болон “битүү” морь Сербийн шигшээ багууд хагас шигшээд шалгарсан.

Аваргын алтан медалийн төлөө Сербийг хожсон Бразилын шигшээ баг АНУ-ыг хожсон Польшийн шигшээ багууд шалгарсан. Шигшээ шатанд шалгарсан хоёр баг дэлхийн аваргын финалд өмнө нь хоёр удаа шалгарахад харилцан нэг, нэг хожил аваад байсан. Энэ жил дэлхийн аваргын финалд гурав дахь удаагаа тулахад Польшууд илүүрхэж, ганц ч сетийг өрсөлдөгч багтаа өгөлгүй 3:0 харьцаатай хожиж, сүүлийн  хоёр удаагийн, нийт гурав дахь дэлхийн аваргын алтан медалиа хүртлээ.

Хоёр багийн эхний сетэд л тай-брейк болсныг эс тооцвол Польшууд өрсөлдөгч Бразилын шигшээ багаас илүү байж чадсан. Бразилын шигшээ багаас де Соуза болон Дуглас Соуза нар л 10-аас дээш оноо авсан бол бусад багийн бусад тоглогчид шигшээ тоглолтонд тийм ч сайн байгаагүй. Харин Польшийн багаас хоёр тоглогч 10-аас дээш оноо, нэг тоглогч 20-иоас дээш оноо авсан бөгөөд дэлхийн аваргын ҮНЭ ЦЭНЭТЭЙ тоглогчоор шалгарсан Б.Курек маш гайхалтай тоглож багтаа ялалт авчирахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Польшийн Б.Курек тэмцээний турш 113 довтолгоог амжилттай болгосон бол 20 блок хийж 14 удаа давуулалтаа оноо болгож тэмцээний шилдгээр нэрлэгдсэн байна.

Польшийн шигшээ баг 28-26, 25-20, 25-23 харьцаатай Бразилын шигшээ багийг буулган авч дэлхийн аварга цолоо хамгаалсан. Тэгвэл хүрэл медалийг АНУ-ын шигшээ баг 23-25, 25-17, 30-32, 25-19 харьцаатай өрсөлдөгч Сербийн шигшээ багийг буулгаж авснаар хүртсэн. АНУ-ын шигшээ баг дөрвөн жилийн өмнө 7-р байранд орж байсан бол Сербийн шигшээ багууд 9-р байранд шалгарч байжээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж