Н.Лхамаа 63, Ч.Болдбаатар 66-р байрт явна

Хуучирсан мэдээ: 2015.01.12-нд нийтлэгдсэн

Н.Лхамаа 63, Ч.Болдбаатар 66-р байрт явна

Энэ сарын 4-нд Аргентиний нийслэл Буэнос Айросоос эхэлсэн “Дакар ралли” уралдаан Боливийн нутагт үргэлжилж байна. Тэмцээн өндөрлөхөд таван гараа үлдсэн бөгөөд одоогоор мотоциклийн төрөлд уралдаж буй 83 дугаартай ОУХМ Д.Болбаатар 66, 117 дугаартай Ч.Анар 170-р байрт жагсаж байна.

Харин автомашины төрөлд уралдаж буй 431 дугаартай ОУХМ Н.Лхамаа, ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар нийт үзүүлэлтээр 65-р байрт жагсаж байна. Тэд тэргүүлэгчээс 2 цаг 41 мин 44 секунтын хоцрогдолтой явна. Мөн 355 дугаартай Унгарын баг 66-р байрт бичигдэж байгаа бол 13 дугаартай Б.Бямбацогтын машин техникийн саатлын улмаас уралдаанаас хасагджээ.

Тэмцээний 7 дахь гараа Боливийн Уюнигээс Чилийн Икике хүртэл уралдааны хамгийн урт буюу 781 км зайд болжээ.

Ч.БОЛОР

Энэ жил анх удаагаа мотоциклийн төрөлд оролцож буй 117 дугаартай Ч.Анар нийт үзүүлэлтээрээ тэргүүлэгчээс 60 цаг 59 мин 56 секундын хоцрогдолтойгоор 107-р байранд жагсаж байна. Ч.Анарын тухай EuroSports сувгийн "Dakar Rally 2015" уралдааны тоймоор гарсан байна.
 
 

 

Тэмцээний сонирхолтой фото агшинг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж