“Аз жаргалын эрэлд” шоу байр амлав

Хуучирсан мэдээ: 2015.01.12-нд нийтлэгдсэн

“Аз жаргалын эрэлд” шоу байр амлав

“Зорилготой залуу гэр бүл” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагаас санаачлан “Хишиг” энтертайменттай хамтран “Аз жаргалын эрэлд” уралдаант цэнгээнт нэвтрүүлгийг үзэгчдэд толиулаахаар зэхжээ.

Зохион байгуулагчид өнөөдөр буюу нэгдүгээр сарын 12-нд Монгол ньюс-ийн байранд мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Зорилготой залуу гэр бүл төрийн бус байгууллагын Б.Болорцэцэг, Э.Сүхжаргал, “Аз жаргалын эрэлд” нэвтрүүлгийн реадактор Х.Эрдэнэтуяа “Хишиг” энтертайментийг төлөөлөлж Д.Хишигжаргал, “Бэрэн” группын маркетингийн албаны дарга Д.Ганборгил нар оролцов. 

Уг реалити шоуны ялагч “Бэрэн” групп, “Хангай хотхон”-д дурын хоёр өрөө байраа сонгож төлбөрийн 50 хувийг авах шагналын эзэн болох нь ээ. “Аз жаргалын эрэлд” шоуны зорилго нь Монгол залуучуудад урам өгөх, гадаад явах хэрэггүйгээр эх орондоо амьдрах боломж олон байгааг харуулахыг зорьж байгаа юм байна.

Реалити шоу нь долоо хоногт гурван удаа үзэгчдийн хүртээл болох бөгөөд нийт 36 бүлэгт цуврал нэвтрүүлэг ажээ. Цаашдаа уг реалити шоу нь гурван сард нэг удаа тогтмол үзэгчдэд хүрдэг нэвтрүүлэг болж ч магадгүйг мэдээллийн үеэр зохион байгуулагчид хэлж байсан юм.

Шоунд оролцох хүсэлтэй залуу хосууд дараах шаардлагыг хангасан байна.

  • 25-40 насны залуу гэр бүл
  • Гэрлэлтийн баталгаатай
  • Монгол Улсын иргэн
  • Мөн жилээс доошгүй хугацаанд хамтран амьдарсан
  • оролцогчдын аль нэгнийх нь нэр дээр бүртгэгдсэн орон сууцгүй байх

Уралдаант нэвтрүүлгийг түгээх телевиз одоогийн байдлаар тодорхойгүй байгаа ажээ. Уралдаанд оролцох хүсэлтэй залуусыг үнэ төлбөргүйгээр бүртгэж буй. Тус реалити шоунд ердөө 10 хосыг шалгаруулж авах учир залуу гэр бүлүүд амжиж бүртгүүлээрэй.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж