"Трами" хар шуурганаас болж 100 хүн хохирч, 2 хүн амиа алджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

"Трами" хар шуурганаас болж 100 хүн хохирч, 2 хүн амиа алджээ

"Трами" хар шуурганаас болж 100 хүн хохирч, 2 хүн амиа алджээ

Японд өчигдрөөс эхэлсэн “Трами” гэх хүчтэй хар шуурганы улмаас 100 хүн эд материал, сэтгэл санаагаар хохирч, хоёр хүн амиа алджээ. Трами хүчтэй хар шуурганы улмаас тус улсын цаг уурын агентлагаас онц байдал зарлаад байгаа бөгөөд ойролцоогоор 4.3 сая хүнийг орон гэрээ орхин, аюулгүй газар руу нүүх зөвлөгөөг хүргүүлээд байгаа ажээ.

Үүний зэрэгцээ, Токиогийн эрчим хүчний компанийн мэдээлж буйгаар, Канто болон Косинъэцу дүүргийн 510 гаруй мянган айл өрх цахилгаангүй болсон байна.

Японы эрх баригчид 180 мянган хүнийг Японы төв, баруун хэсэг болон Хоккайдо арал рүү нүүлгэн шилжүүлэхийг онцгой байдлын албаныханд үүрэг болгосон.

Цаг уурын агентлагын мэдээлж буйгаар, “Трами” Японы баруун өмнөд хэсэгт орших Хонсю арал дээр байрлах Вакаяма мужийг сүйдэлжээ

Салхины хурд төв хэсэгтээ 40м/сек, хүчтэй салхилах үедээ 60 м/сек байгаа аж. Цаг уурчид энэхүү хар шуургийг “хүчтэй” хэмээн тодорхойлоод байгаа аж.

Үүний зэрэгцээ мянга гаруй дотоодын нислэгийн цуцалсан аж. Мөн Токио болон баруун болон баруун өмнөд хэсгийн хоорондох хурдны галт тэрэг, нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоосон байна.  Метро болон хот хоорондын галт тэрэгний хөдөлгөөн тасалдаж байгаа гэсэн мэдээлэл иржээ.

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс