Ньюс хөтөч: БНН-аас хэвлэлийн хурал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: БНН-аас хэвлэлийн хурал зарлалаа

Ньюс хөтөч: БНН-аас хэвлэлийн хурал зарлалаа

НИЙСЛЭЛ ХОТЫН ЦАГ АГААР 

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.30

  • "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь Зээлийн батлан даалтын сантай хамтран биржээр арилжаалагдах компанийн өрийн бичигт /бонд/ батлан даалт гаргах чиглэлд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болно. Холбоо барих утас: 95953141

10.00

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлнэ
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны  “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлнэ

11.00

  • MN-Мэдээллийн төвд “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-аас Баянхонгор аймгийн Жаргалант сум дахь хууль бус алт олборлолт, Байдрагийн голыг бохирдуулж буй бохир үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
  • Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллана. Холбоо барих утас: 99179899, 86885060
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, “Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэн” судалгааны байгууллагын судлаач Г.Цагаанбаяр нар “Шүүгчийн ачаалал” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 105 тоот танхимд мэдээлэл хийнэ.

11.30

  • Исламын Бүгд найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн багийн бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа ЗХЖШ-ын жагсаалын талбайд болно. Холбоо барих утас: 88081693

12.00

  • Мэдээлэл технологийн салбарын хөгжил дэвшил, шинээр нэвтэрч буй техник технологийг олон нийтэд танилцуулдаг “ICTEXPO-2018” үзэсгэлэнгийн нээлт Мишээл экспо төвд болно. Холбоо барих утас: 89114787
  • MN-Мэдээллийн төвд Бүгд найрамдах намаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа

ЭНЭ САР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1920.10-р сар Монголын зүүн хязгаараар Барон Унгерны толгойлсон цагаан цэрэг цөмрөн орж ирэв.

1923.10-р сар Улсын мал эмнэлгийн газар байгуулагдав.

-Монголд нэлээд их хэмжээний зуд болов.

1926.10-р сар БНМАУ-ын шүүх, цаазны бичиг нэртэй шүүхийн хууль, тогтоомжуудын зүйл ангийг эмхэтгэн гаргав.

-Монголын Пионерын байгууллагаас “Залгамжлагч”сэтгүүл гарч эхлэв.

-Улаанбаатар-Дээд үдийн хороонд агаарын нислэг хийх болов.

-Аймгуудын яамны зарга шийтгэх хэлтсүүдийг татан буулгаж, “аймгийн шүүх таслах газрыг” байгуулав.

1929.10-р сар СБХ ба ЗСБНХУ-ын ШУА хооронд эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

1933.10-р сар Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” жүжиг анх тавигдав.

-Хилийн харуулын цагдааг татан буулгаж,улсын хилийн отряд, комендатуруудыг байгуулан, улсын хилийг мэргэжлийн цэргийн хүчээр хамгаалах болов. Манжуурт төвлөөд байсан Японы цэргийн тоо 100 мянгад хүрэв.

-Хязгаарын цэргийн ангиудыг Дотоодыг Хамгаалах газрын мэдэлд шилжүүлэв. Дотоодын хамгаалах газраас Хязгаарын ба Дотоодын цэргийн ангиудыг төвлөрсөн хяналтад шилжүүлэх тушаал гаргажээ.

-Сайд нарын зөвлөлийн эрхлэх товчоог татан буулгажээ.

-XIII Далай лам Түвдэнжамц, Будалин ордондоо суугаагаараа нас нөгцжээ.

-Сайд нарын зөвлөлийн ерөнхий сайд Ц.Жигжиджав ослоор нас барав.

1934.10-р сар Сайд нарын зөвлөлийн дэргэд уран сайхны хүрээлэнг байгуулжээ.

1939.10-р сар МАХН-ын төв хорооноос “шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах тухай” шийдвэр гаргав.

1946.10-р сар БНМАУ Алс Дорнодын Комисст гишүүнээр элсчээ.

1948.10-р сар Хөдөө аж ахуйн тэргүүний сайчуудын улсын III зөвлөгөөн нээгдэв.

-БНМАУ-ын ГЯЯ-ны сайдаас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад илгээлт явуулав.

1949.10-р сар Варшав хотод хуралдсан Дэлхийн Энх тайвны II их хуралд Монголын төлөөлөгч оролцов.

1955.10-р сар Б.Ренчин Монгол хэлний түүхэн зүй сэдвээр БНУАУ-ын ШУА-д докторын зэргийг анх удаа хамгаалжээ.

1956.10-р сар САА, ХАА нэгдлийн аж ахуйн дундын газар зохион байгуулжээ

1959.10-р сар БНЧСУ-ын ерөнхийлөгч Анатолий Невотный Монголд айлчлав.

-БНПАУ-ын төрийн зөвлөлийн дарга Александр Завадский Монголд айлчлав.

1961.10-р сар БНМАУ-Балбын вант улсын хооронд соёлын хэлэлцээр байгуулагдав.

-Монголын баруун ба баруун өмнөт хилийн зарим газруудад пункт байгуулав.

-Монголын Засгийн газраас айл өрхөө буцаан татахыг БНХАУ-аас шаардсан боловч үл хэрэгсэн нэмж оруулсаар байв. Хилийн дотор Хятадууд өөрсдийн дураар тэмдэг тавих, овоо босгох явдал газар авав.

-Монгол Улс дэлхийн Буддистуудын холбоонд гишүүнээр элсэв.

-Монгол Улс олон улсын ширээний теннисний холбоонд гишүүнээр элсэв.

-Монгол-Германы хамтарсан археологийн шинжилгээний анги Хэрлэнгийн Хөдөө арлыг шинжилж, тэнд XIII зууны үед их тариалантай байсан ба Чингис хааны их орд “Аураг” байсан үлдэцийг олж, малтан шинжилжээ.

-Эрдэмтэн Х.Пэрлээ “Рашаан хадны түрэг бичээс”-ийг нээн олж судалжээ.

1962.10-р сар Улаанбаатар хотод Монгол-Хятадын хилийн хэлэлцээр явагдав.

-БНМАУ-БНЛАУ-ын хооронд дипломат харилцаатогтоов

1968.10-р сар Мехико хотод болсон XIX зуны олимпийн тоглолтоос чөлөөт бөхийн барилдаанаар Монголын тамирчин Ж.Мөнхбат мөнгө, Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг нар хүрэл медаль хүртэв.

1970.10-р сар Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчид ЗСБНХУ-д албан ёсны айлчлал хийв.

1975.10-р сар БНМАУ-Бүгд Найрамдах Ардчилсан Сан-Томе ба Принсипи улстай дипломат харилцаа тогтоов.

– БНМАУ-Гвиней Бисау улстай дипломат харилцаа тогтоов.

1976.10-р сар Зөвлөлт-Монголын бүх талын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх асуудлаархи баримт бичигт хоёр тал Москвад гарын үсэг зурав.

– БНМАУ-ЗСБНХУ-ын хоорондох Таван богд уулын 4104.0 өндөрлөгөөс Асгатын давааны хярын орой хүртэлх баруун хэсэг, Их саяны нурууны 2855.8 тоот өндөрлөгөөс Тарваган дахын овоо хүртэлх зүүн хэсэг дэх Монгол-Зөвлөлтийн хилийн гэрээ байгуулагдав.

-БНМАУ-ын прокурорын хяналтын шинэ хууль батлагдав.

-Улаанбаатар хотын ойролцоо “Шувуун фабрик” ашиглалтад оров.

-Улаанбаатар хот дахь төвийн эрчим хүчний системийг ЗХУ-ын Сибирийн эрчим хүчний нэгдсэн системтэй холбов.

-Ц.Дамдинсүрэн оршил бичиж “Монголын нууц товчоо”-г кирилл үсгээр Улаанбаатар хотод хэвлүүлжээ.

-БНАЛаос Ард Улсын Сайд нарийн зөвлөлийн дарга Фош Вихан БНМАУ-д айлчлав.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1924.10.01 “Ардын эрх” сонинг гаргаж эхлэв. Долоо хоногт нэг удаа хэвлэгдэж байсан. Уг сонинд тэр үеийн боловсролтой сэхээтнүүд олон талт агуулга, сэдэв бүхий ухуулан таниулах, таниулан мэдүүлэх чиглэлээр нийтлэл бичдэг байжээ. Сонины эрхлэгчээр Ц.Дамбадорж ажиллаж байв.

1935.10.01 МҮЭ-ийн III их хурал хуралдав. 161 төлөөлөгч оролцсон тус хурлаар Кино зургийн үйлдвэр байгуулах шийдвэр гарчээ.

1957.10.01 БНМАУ-ын цахилгаан мэдээний газар “МОНЦАМЭ” хороог байгуулав

1980.10.01 Пионерийн удирдагчдийн улсын анхдугаар чуулган болов.

1980.10.01 МАХН-ын Төв Хорооны УТТ-ны тогтоолоор Монгол-Хятадын хил судлах ажлын хэсэг  байгуулагдав.

-Монгол-Зөвлөлтийн улсын хилийн дэглэм, хилийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнд Москва хотноо гарын үсэг зурав.

-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба номч мэргэн гавж С. Гомбожав нас барав.

-Х.Гаадан Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын даргаар томилогдон ажиллав.

БНАЛаос Ард улсын ерөнхийлөгч Суфануфонг айлчлав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж