12 жил зураг авалт хийсэн кино шилдгээр шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2015.01.12-нд нийтлэгдсэн

12 жил зураг авалт хийсэн кино шилдгээр шалгарчээ

Телевиз, дэлгэцийн шилдгийг шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” 72 дахь удаагийн наадам өчигдөр /I.11/ Беверли Хиллзэд амжилттай болж өндөрлөлөө. “Алтан бөмбөрцөг” наадмын дэлгэцийн шилдэг бүтээлээр “Boyhood” кино шалгарчээ. Ричард Линклейтерийн найруулсан “Boyhood” кинонд нэгэн хүүгийн 12 жилийн амьдралыг харуулдаг аж. Дэлгэцийн шилдэг бүтээл төрөлд “Boyhood”, “Foxcatcher”, “The Imitation Game”, “Selma”, “The Theory of Everything” зэрэг кинонууд нэр дэвшсэн аж.

        Шилдэг найруулагч: Ричард Линклейтер “Boyhood”

Нэр дэшсэн: Уэс Андерсон / The Grand Budapest Hotel/, Ава ДуВерней / Selma /, Дэвид Финчер / Gone Girl /, Алехандро Гонсалес Инарриту / Birdman /

        Шилдэг эмэгтэй гол дүр: Жулианна Мур “Still Alice”

Нэр дэвшсэн: Жениффер Энистон / Cake/, Фелисити Жонс /The Theory of Everything/, Розамунд Пайк / Gone Girl/, Риз Витерспүн / Wild /

        Шилдэг эрэгтэй гол дүр: Эдди Редмэйн  “The Theory of Everything”

Нэр дэвшсэн: Стив Карелл / Foxcatcher/, Бенедикт Камбербэтч / The Imitation Game /, Жэйк Жилленхол / Nightcrawler /, Дэвид Ойелоуо / Selma/

        Шилдэг туслах эмэгтэй дүр: Патрисия Аркетт “Boyhood”

Нэр дэвшсэн: Жессика Частейн /A Most Violent Year/, Кира Найтли / The Imitation Game /, Эмма Стоун / Birdman/, Мерил Стрип /Into the Woods/

        Шилдэг туслах эрэгтэй дүр: Жонатан Кимбл Симмонс / Whiplash /

Нэр дэвшсэн: Робер Давалл / The Judge /, Итан Хоук / Boyhood /, Эдвард Нортон / Birdman /, Марк Руффало / Foxcatcher /

        Шилдэг анимейшн:  “How to Train Your Dragon 2”

Нэр дэвшсэн: “Big Hero 6”, “The Book of Life”, “The Boxtrolls”, “The Lego Movie”

        Гадаад хэл дээрх шилдэг бүтээл: “Leviathan” /Орос/

Нэр дэвшсэн: Force Majeure Turist /Швед/, “Gett: The Trial of Viviane Amsalem Gett” /Израйль/, “Ida” /Польш/, “Tangerines Mandariinid” /Эстони/,

        Киноны шилдэг дуу: Жон Леженд, Коммон нарын хамтран дуулсан “Glory" /Selma/

        Телевизийн шилдэг цуврал: “The Affair”

Нэр дэвшсэн: “Downton Abbey”, “Game of Thrones”, “The Good Wife”, “House of Cards”

        Телевизийн шилдэг эмэгтэй гол дүр:  Рут Уилсонд /The Affair/

Нэр дэвшсэн: Клэр Дэйнс /Homeland/, Виола Дэвис / How to Get Away with Murder /, Жулианна Маргулис / The Good Wife /, Робин Райт / House of Cards / 

        Телевизийн шилдэг эрэгтэй гол дүр: Кевин Спейси /House of Cards/

Нэр дэвшсэн: Клив Оуэн / The Knick /, Лев Шрайбер / Ray Donovan /, Жеймс Спейдр / The Blacklist /, Доминик Уэст / The Affair /

        Телевизийн шилдэг туслах эмэгтэй дүр: Жоан Фроггатт /Downton Abbey/

Нэр дэвшсэн: Узо Адуба / Orange Is the New Black /, Кэти Бейтс / American Horror Story: Freak Show /, Эллисон Женни / Mom /, Мишель Монаган / True Detective/

        Телевизийн шилдэг туслах эрэгтэй дүр: Мэтт Бомер /The Normal Heart /

Нэр дэвшсэн: Алан Камминг / The Good Wife /, Колин Хэнкс / Fargo /, Билл Муррей / Olive Kitteridge /, Жон Войгт / Ray Donovan /

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Us weekly

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж