НҮБ-ын зочдод “Цэнхэр алт" баримтат киног танилцуулав

Хуучирсан мэдээ: 2018.09.30-нд нийтлэгдсэн

НҮБ-ын зочдод “Цэнхэр алт" баримтат киног танилцуулав

НҮБ-ын зочдод “Цэнхэр алт" баримтат киног танилцуулав

НҮБ-ын дэргэд суугаа БТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран 9 дүгээр сарын 27-ны өдөр уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад хэрхэн нөлөөлж байгаа тухай “Цэнхэр Алт” баримтат киноны нээлтийн арга хэмжээг НҮБ-ын төв байранд зохион байгуулав.

Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад хэрхэн нөлөөлж байгаа тухай “Цэнхэр алт” баримтат киног НҮБ-ын ХХ, Монгол Улсын Засгийн газар, Raw Cinematics хамтран бүтээсэн ба Raw Cinematics-ын үүсгэн байгуулагч Даниел Прайс энэхүү “Цэнхэр алт” баримтат киногоор уур амьсгалын өөрчлөлт, түүний хүн ба байгальд нөлөөлж буй нөлөөллийг нүүрсний зохисгүй хэрэглээтэй холбож, улмаар ус, амьдралын хэв маяг, ялангуяа, малчдын аж ахуйд хэрхэн нөлөөлж буй сөрөг үр дагавар, түүний хор уршгийг харуулахыг зорьсон байна.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчийн орлогч бөгөөд Ази, Номхон далайн бүсийн товчооны дарга Хаолянь Шу, НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын ХХ-ийн суурин төлөөлөгч Биата Транкманн, Уур амьсгалын ногоон сангийн Гадаад харилцаа хариуцсан захирал С.Оюун нар оролцож, үг хэлснээс гадна НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ, түүний системийн байгууллага, НҮБ-ын дэргэд суугаа БТГ болон бусад зочид төлөөлөгчид өргөнөөр оролцов.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж