Багаараа онгирсон Сангийн сайдад С.Баярцогт хариу барив

Хуучирсан мэдээ: 2018.09.30-нд нийтлэгдсэн

Багаараа онгирсон Сангийн сайдад С.Баярцогт хариу барив

Багаараа онгирсон Сангийн сайдад С.Баярцогт хариу барив

“Сошиалаар сонин юутай вэ” булангаа хүргэж байна.

Засгийн газар өнгөрсөн баасан гариг /2018.09.28/-т хуралдаж, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг дэмжсэнээр УИХ-д төслөө өргөн мэдүүлээд буй.

Улсын төсвийн хуулийг боловсруулахад Сангийн яам голлож ажилладаг. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэх боломжтой болсныхоо дараа яамныхантайгаа энэхүү зургийг авхуулсан нь жиргээчдийн анхаарлыг татсан.

С.Болд-Эрдэнэ‏ @BOLDERDENES Sep 29

Сангийн сайд багаараа "онгиров". Аль ч яаманд байхгүй аймар боловсон хүчинтэй л дээ. АНУ-д сургуульд төгссөн 7, Австралид 4, Сөүлийн их сургуульд 2 гээд ланжгар биз. Эднийг л бодлого боловсруулахад нь улс төрийн нөлөөнөөс ангижруулмаар байгаа юм гэж жиргэжээ.

Харин  С.Баярцогт‏ @BayartsogtSan 8h8 hours ago

2 их наядын алдагдалтай төсөв өргөн барьчаад маасайтал инээд алдаад ичдэггүй. Багш эмч нарын нэмэгдэл яг хуучнаараа хэмээн хариу шүүмжлэл илгээжээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын эсрэг төр засаг тууштай арга хэмжээ авах ёстой гэж үзэн, "Утааны эсрэг аав, ээжүүд" төрийн бус байгууллага байгуулагдаж, өнгөрсөн хоёр жил хүчтэй тэмцэл өрнүүлсэн. Гэвч цахим ертөнцөд тархсан баримтаар бол дээрх төрийн бус байгууллага Засгийн газраас 40 сая төгрөг авсан тухай шуугиж байна. Энэ тухай жиргээчид дараах байр суурь илэрхийлжээ.

Содоо‏ @sodo_sun Sep 25

Гоё баримт явж байх юм. Утааны эсрэг ээж аавууд нь Засгийн газраас 40 сая төгрөг авчихсан явах. Энэ жил утаагүй байх байхаа 🙂

Өөлдийн Мөнхбат‏ @01mgl Sep 25

Replying to @sodo_sun

Өөө би утааны төлөө тэмцэлд оролцсонгүй гээд @altanalim д зөндөө загнуулаад жагсаалд оролцсон шүүдээ гэнэн сайхан сэтгэлээрээ оролцоод АВИЛГАЛЧ болж байгаа юм уу? @purevkhuuuu1 ?

Aлтан. Алим‏ @altanalim Sep 25

Би тэр 40 саяас нь лав 4 төг ч аваагүй шүү. Тэр 40 саяар чинь гэр, байшингаа дулаалъя гээд сургалт хийгээд байгаа байх шүү

Aлтан. Алим‏ @altanalim Sep 25

Гэрээг дэлгэсэн хүн нь бүр хогийн. Бүтнээр нь тавих хэрэгтэй ш дээ МАХА ах

mar’s 🐌‏ @nonchalant_emo Sep 25

Яг ямар ажил үйлчилгээ үзүүлнэ гэж мөнгө авсан юм бол…

Эдгээрт "Утааны эсрэг аав ээжүүд" төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Пүрэвхүү дараах тайлбар хийжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж